Улсын онцгой комисс ХӨСҮТ-д ажиллаж байна Улсын онцгой комисс ХӨСҮТ-д ажиллаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улсын онцгой комисс ХӨСҮТ-д ажиллаж байна

2021 оны 2 сарын 13

Шадар сайд ХӨСҮТ-д ажиллаж байна

Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр (2021.02.13) Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д ажиллаж Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын явц, хүний нөөц болон вакцин хадгалах хөргүүр, гүн хөлдөөгчийн нөөцийн талаар мэдээлэл авч буй аж.

Албаныхны өгсөн мэдээллээр Монгол Улсын иргэдийг вакцинжуулах хэмжээнд хөргөгч, гүн хөлдөөгчийг бэлтгэн, бэлтгэлээ бүрэн хангажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нийслэлийн хэмжээнд 420 мянган иргэнийг шинжилгээнд хамруулсны дараа вакцинжуулалт хийнэ" хэмээн мэдэгдсэн. Эрүүл мэндийн яамнаас мөн нэгдүгээр улиралд багтаан хамгийн эрсдэлтэй бүлгээс вакцинжуулалтыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж буйгаа онцолсон удаатай. Эрсдэлтэй бүлэг гэдэгт халдварын голомтот бүсэд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарынхан, мөн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж буй Мэргэжлийн хяналтын байцаагчид, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ажилтан, албан хаагчид, цагдаа, онцгой, мөн ахмад настан зэрэг бүлэг хамаарч байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623565
1 эможи

Иргэн
2021-02-13 19:06
Угаасаа Хөсүт вакцин хадгалах хөргүүр хөлдөөгчийн нөөцтэй байдаг. Аль 2003 онд хүүхдийн сангийн хөрөнгөөр засвар хийж тоноглосон байх шүү. аль ч цар тахлын үед вакцин хүлээн авах хүчин чадалтай
Иргэн
2021-02-13 17:13
Вакцина хийх чинь оройтоод байна шдээ
keyboard_arrow_up