COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Олон улсын шүүхэд Засгийн газрыг төлөөлөх хуульч Б.Солонгоо “ХЭРГИЙН ЭЗЭН” Сү.Батболдын хүүгийн “ТӨЛӨӨНИЙ ХҮН ” биш үү!

админ
2021 оны 1 сарын 27

Arslan.mn

Ерөнхий сайд асан Сү.Батболд Оюутолгойтой хэлэлцээр хийхдээ авлигал авсан гэх хэрэг Олон улсын шүүхэд очиж, Монголд Засгийн газар огцорч, өлсгөлөн суулт эхлээд буй.Яг энэ үеэр “Рио Тинто”-той хэлэлцээр хийх багийн ахлагч, Нью-Иоркийн шүүхэд Монгол улсын Засгийн газрыг төлөөлөх хүнээр ЗГХЭГ-ын дэд дарга Баярсайханы Солонгоо хэмээх эмэгтэй томилогдсон.

Өчигдөр төв талбайд суулт зарлаж буй С. Ганбаатар дээр Хууль зүйн сайд Х.Нямбаатартай хамт очиж уулзсан Б.Солонгоо “Одоогоор шүүхийн шийдвэр гараагүй учир иргэний гаргасан материал үнэн гэж үзэж болохгүй”,” Монгол улс 2021 оны 1 сарын 31-ны дотор сөрөг нэхэмжлэл гаргах маргаан байхгүй ” гэж илт хэргийн оролцогчдын талыг өмөөрсөн мэдэгдэл хийсэн нь анхаарал татав.

Б.Солонгоо гэж хэн бэ?

Б.Солонгоо нь Сү.Батболдын хүү Б.Баттүшигийн “ТӨЛӨӨНИЙ ХҮН” ажээ.

БАРИМТ-1

Сү.Батболдын хүү Б.БАТТҮШИГ Б.СОЛОНГОО нар хоёр ч төрийн бус байгууллагаар хамтардаг

1. Б.Баттүшиг нь “ Монголд та хэрэгтэй ” ТББ-ыг үүсгэн байгуулжээ. Уг ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр Б.Солонгоо ажилладаг. Тэд хамтдаа хүүхэд залуусын дунд олон арга хэмжээ зохион байгуулсаар иржээ. Сү.Батболд ч зарим арга хэмжээнд нь оролцдог байна. 

Arslan.mn

2. “Монголын бадминтон сонирхогчдын холбоо ”-ны Ерөнхийлөгч нь Б.Баттүшиг, Удирдах зөвлөлийн гишүүн нь Б.Солонгоо. 2018 онд Куала Лумпур хотноо болсон “Бадминтон ба эмэгтэйчүүд ”Азийн форумд Б.Баттүшиг Монголоос тамирчдыг бус удирдах зөвлөлийн гишүүн Б.Солонгоог явуулжээ. 

Arslan.mn

3. Нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь Удирдах зөвлөлийн гишүүнээр нь ажилладаг дээрхи хоёр ТББ-аас зохиосон арга хэмжээ бүрт Б.Баттүшиг, Б.Солонгоо хоёр хэлхээтэй мэт хамтдаа явдаг /Зураг-3/

БАРИМТ-2

Б.Солонгоо нь ОЮУТОЛГОЙН захирлууд болон УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой мөн л ТББ-аар хамтардаг.

“ Монголын бизнесийн зөвлөл ” нэртэй ТББ -аар дамжуулан Рио Тинтогийн татварыг бууруулсан гэж Дубайн гэрээгээр ял авсан хүмүүсийг буруутгасан. Б.Cолонгоо нь “Монголын бизнесийн зөвлөл ” ТББ-ын удирдах зөвлөлд “Оюутолгой” ХХК-ийн өмнөх болон одоогийн захирал Камерон Макрей, Армандо Торрес нартай хамт байдаг ажээ. Мөн Б.Солонгоо нь “Эрх зүйт төр ба Ардчилалын хүрээлэн ” ТББ-ыг УИХ-ын гишүүн Цэндийн Мөнх-Оргилтой хамтран эзэмшдэг байна. /Зураг -4/

ДҮГНЭЛТ:

Эндээс Б.Солонгоо нь Сү.Батболдын хүү Б.Баттүшигтэй нэг ТББ-д харьяалагддаг, нэгдмэл ашиг сонирхолтой этгээд болох нь батлагдаж байна. Гэтэл Б.Солонгоогийн Монгол улсын Засгийн газрыг төлөөлөх Нью-Иоркийн шүүх дээр өрнөж байгаа гол маргаан бол Сү.Батболд Оюутолгойн гэрээг батлахдаа их хэмжээний авлигал авсан гэх хэрэг. Хэрвээ Монгол улсын Засгийн газар нэхэмжлэлээ гаргахгүй, эсвэл татгалзвал энэ хэрэг хаагдна.Зарим эх сурвалжийн мэдээлэлд: “ Монголын Засгийн газар зориуд нэхэмжлэл өгөхгүй өдий хүрсэн”,”Монголын засгийн газраас эвлэрсэн гэх утгатай бичиг очсон тул хэргийг хаасан”, “Монголын талаас хэн бичиг явуулсан нь мэдэгдэхгүй байгаа ”... гэх мэтийн ойлгомжгүй зүйлүүд яригдаж буй.”ХЭРГИЙН ЭЗЭН” арай Б.Солонгоо биш биз дээ!!!

Монголын 3 сая иргэний өмннөөс энэ асуудалд яаралтай ТАЙЛБАР шаардаж байна!!!

Үргэлжлэл бий…….

Сэтгүүлч Б.ОТГОН 2021.01.27

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
3
623102
9 эможи

Саруул
2021-01-29 14:55
Энэ Солонго гэдэг чинь Сү.Батболдтой бүр ойрын хамаатан юм биш үү!! Улсын эрх ашгийн энэ том асуудлыг төлөөлөх маш сайн ангил хэлтэй олон улсын гэрээ хэлэлцээр болон уул уурхайн талаар өргөн мэдлэг туршлагатай хүмүүсийг /эрэгтэй/-ийг явуулах. Олон улсын орбитр, шүүхийн хууль, журмыг маш сайн судалсан байх зайлшгүй шаардлагатай?!! Ретинто-гийн тавьж болох эсрэг асуудлыг манай тал урьдчилан судлаж хуулийн үндэслэлийг нь баримтлан өгөх хариуг урьдчилан бэлдэх нь зүйтэй болов уу. Монгол улсыг төлөөлж удирдах зөвлөлд олон жил ажилласан Багабаньдаас зөвөлгөө авбал ямар вэ? Энэ олон жилийн хугацаанд Монголын талд ашиггүй гэрээ байсныг энэ хүн мэдэхийн Дээдээр мэдэж баймаар юм. Яагаад энэ хүн дугардаггүй юм бол!!! Одоо ‘’Хийгүй’’ ерөнхийлөгч асан Багабаньд амаа нээж ‘’Хий гаргах’’ цаг нь болсон баймаар юмдаа. Ашиггүй гэрээ хийсэн гэж манайх мөн ч олон жил ярьсандаа Багабаньдээ!!
Зочин
2021-01-28 16:37
МАН аас юм горидоод хэрэггүй юм бна одоо Дубайн гэрээг цуцалсан гэж хуураад риогоос ашиг ч авахгүй татварын их наяд ч авахгүй өнгөрнө дараа нь гүний уурхайн зардал их ашиг гарсангүй гэх юм бна Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэл хангалттай байгаа энэ худалдагдсан авилгачин хүүхэнтэй шинэ сайд нь хамсаатан байх МАН д итгэх хэрэггүй болжээ
Эргэлзээ төрүүлж байвад солих нь зүйтэй
2021-01-28 11:06
Мгл
Үсчин
2021-01-28 08:07
Зайлуул. Өөр хийчих хүн олдоно
Зочин
2021-01-27 21:33
Мөнгөний боолууд монгол улсыг яаж төлөөлж чадах бэ. Бүр мафижсан Торон сүлжээ болж энэ Монгол орон.
ард
2021-01-27 20:54
иимл боовнии зугаануудааа ашиглааад эхэллэээдэээ удахгүй жинхэн байлдсан болж шоовууу хииивдээээхүн малуудааа
иргэн
2021-01-27 13:33
Монх Оргил Су. Батболдын талын хун нь илэрхий байна даа.
БОЛОХГҮЙ ЭЭ
2021-01-27 13:06
Болохгүй эээ
Mash zuv...urged kompani...
2021-01-27 13:05
БОЛИОЧЭЭЭЭ
Зочин
2021-01-27 13:05
Энэ ч дээ сайны дохио биш бололтой. Хэтэвч, сэтгэл нэгтэй хүмүүс улс орны төлөө ажиллах нь юу л бол. "Чоноор хотоо мануулах" -ын л үлгэр болох биш үү.
харамсалтай
2021-01-27 11:29
ЗА тэгвэл энэ гэрээг сайжруулах ажил урагшаа ЯВАХГҮЙ дээ. МАНАЙ АВЛИГАЧИД их сайн ажиллаж байна. ШУДАРГА, монголоо гэх хүнд ЭНЭ асуудлыг хариуцуулах ёстой шүү
иргэн
2021-01-27 11:13
Энэ Солонгоо гэдэг эмэгтэй хэдийд яаж байгаад ЗГ-т орчихов оо. Төрийн албан хаагч хүн байх ёстой бус уу. Төрийн хэрэгт дэндүү анхааралгүй хандаж байж дээ. Харамсаж байна.
зайлаачээ ацнуудаа
2021-01-27 10:49
дэлхийгээс зайл
Zochin
2021-01-27 10:25
Uuriinh ni huniig nehemjlegcheer ni tomildog uls manaihaas uur bitgii garag
zochin
2021-01-27 10:20
Unen unen, avliga avsan ni todorhoi, iim ashig sonirholiin zorchiltei uchiraas, Hurelsuh zugataasan yum bn l daa. S.Batbolddoi holbootoi Americad garsan shuuhiin shiidveriig saitruu ni orood harahad bolno oo. Batbold orlogiin eh uusveree tailbarlaj chadaagui, horongoo tartsaalgasan ni ch unen. Erdenetiin zesiig ch damlan zarj, erdenet uildvert hohirol uchruulsan ch bas unen. Tegeed zugeer l hariutslagaa huleen bij, yundaa jujig togloj bdag bn daa. Mongoliin ard tumnii teneg gej bodood bn uu
keyboard_arrow_up