Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх оны гурван сар дуустал сунгах санал гаргав Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх оны гурван сар дуустал сунгах санал гаргав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх оны гурван сар дуустал сунгах санал гаргав

2020 оны 12 сарын 27

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн, сууж буй хүмүүс болон тайзан дээр буй хүмүүс

Улсын онцгой комиссын хурал 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр боллоо. Хурлаар “Ковид-19”-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хийсэн ажил, аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах зэрэг асуудлыг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан:

- Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах

- Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох

- Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх

- ОХУ-ын Хиагт боомтод ирээд байгаа олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 2-4-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзлээ. Улсын онцгой комиссын саналыг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс шинэ он гартал нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэдгийг Улсын онцгой комисс мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
3
622322
6 эможи

Зочин
2020-12-28 16:43
Nymdavaa
2020-12-27 17:30
Sain baitsganuu 0 zogsolt xiiwel mongoliin ard irged amdiral doroiton 2 rt dundaj amdiraltai ard irgeddee ajliin bairaa gargaj ogochee ajlin bair bxgui bol orloggui xool xunsgui boln mon. Gorono gedeg owchin ixsex tusam mongolchuudiin amdirax xugtsa boginsoj baigaal blgui de
keyboard_arrow_up