Эсрэг тэсрэг байр, суурь Эсрэг тэсрэг байр, суурь
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эсрэг тэсрэг байр, суурь

2020 оны 12 сарын 10

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуультай нэг өдөр явуулах саналыг дэмжлээ.  СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангийн зүгээс  цаг хугацааны хувьд зөрүүтэй сурталчилгаа эхлэх учраас сонгуулийн сурталчилгаа бие биедээ нөлөөлөх эрсдэл үүсэх магадлалтай.  Мөн  тоног төхөөрөмжийн хүндрэлүүд гарна гэдгийг байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.  Гэвч гишүүдийн олонх сонгуулийг нэг өдөр явуулах саналыг дэмжсэн юм.  Мөн энэ асуудалд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан,  С.Бямбацогт нар эсрэг байр суурь илэрхийлэв.

С.Бямбацогт: Төрийн тэргүүний сонгуулийг хамт явуулах нь эрдсэлтэй

-УИХ-ын гишүүн орж гарсан бол нөхөн сонгуулийг 50 хоногийн дотор зарлах ёстой. Санал хураалтыг 120 хоногийн өмнө зарлах ёстой. Д.Сумъяабазар гишүүнээсээ татгалзаад үндсэндээ 50 хоногийн хугацаа нь дууссан. Энэ хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо, СЕХ хаана юу хийгээд явж байсан юм бэ. Би ойлгохгүй байна. Зардал их гарна, Ерөнхийлөгчийн сонгуультай нэг өдөр явуулна гээд яриад байдаг. Нөгөө талд нь СЕХ-ны удирдлагууд хоёр сонгуулийг хамт явуулах техникийн боломж байхгүй. 

Эрсдэлтэй гэж яриад байдаг. Урьдчилж уулзаад, яриад шийдээд орж ийшээ ирэх ёстой биз дээ. 50 хоногийн хугацаанд та нар юу хийж байсан юм бэ. Бүлгийн дарга, байнгын хорооны дарга та хоёр эсвэл ярьчихсан юм уу. СЕХ-ноос санхүүгийн зардлын тооцоо явуулсан юм байна. Түүнээс тусад нь явуулах, хамт явуулах санал хэлээгүй юм байна. Хамт явуулбал эрсдэлтэй, тусад нь хийх ёстой гэж байр сууриа илэрхийллээ. Эцэст нь сонгууль будлиантвал, маргаан үүсвэл хэн хариуцах вэ. Төрийн тэргүүний сонгууль болох гэж байна. Ийм байдлаар хэлэлцвэл хөнгөн хуумгай шийдвэр гарах гээд байна. Зардлыг хэмнэх нь зөв ч СЕХ хамт явуулбал эрсдэлтэй гэж хэлээд байна. Эрсдэлгүй зөв шийдвэр л гаргах ёстой.

Л.Энх-Амгалан: Тусад нь явуулбал нэг тэрбум төгрөг зарцуулна

-Хоёр сонгуулийг хамт явуулсан туршлага бий. Техникийн хувьд асуудал гарахгүй байх. Нөхөн сонгуулийг дангаар нь явуулбал нэг тэрбум гаруй төгрөгийн зардалтай гэж тооцсон байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулбал 100 сая төгрөгийн зардалтай гэсэн тооцоог Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар төсөл боловсруулсан. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг нэгдүгээр сард зарлана. Бид дан ганц зардлыг тооцож байгаа юм биш. Цаг хугацаа, зардал, технологийн хувьд зохион байгуулах боломж байгаа гэж ярьсан байна. Ажлын албаны дарга нь  технологийн хувьд хамтад нь зохион байгуулах боломжтой гэж хэлсэн юм байна шүү дээ. Төр 11 дахин бага зардалтай сонгууль хийх ёстой биз дээ. 1.1 тэрбумаар хийх сонгуулийг 100 сая төгрөгөөр хийх ёстой. СЕХ-ны дарга, Нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга нар нь өөр өөр юм ярьж болохгүй. Та нар энэ танхимаас тангараг өргөөд гарсан биз дээ. Шаардлагатай бол танайд аудит оруулна шүү.

Ийнхүү нөхөн сонгуулийг товлох хуулийн хугацаа дуусч байгаа ч цаг хугацаандаа баригдаж, нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамт явуулах УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороо баталлаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.10 ПҮРЭВ № 236 (6461)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
621891
1 эможи

Зочин
2020-12-10 12:19
keyboard_arrow_up