Цар тахлын дэгдэлт намжихгүй бол ХАОАТ-ыг тэглэх, НДШ хоёр хувиар нэмэгдэх асуудлын хугацааг сунгах хэрэгтэй Цар тахлын дэгдэлт намжихгүй бол ХАОАТ-ыг тэглэх, НДШ хоёр хувиар нэмэгдэх асуудлын хугацааг сунгах хэрэгтэй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цар тахлын дэгдэлт намжихгүй бол ХАОАТ-ыг тэглэх, НДШ хоёр хувиар нэмэгдэх асуудлын хугацааг сунгах хэрэгтэй

2020 оны 12 сарын 04

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг "2021 оны төсөвт тодотгол хийх нь цаг хугацааны асуудал. Бид коронавирусийн цар тахлын үед эдийн засгаа хумиж хүндрэлийг давах уу, эсвэл тэлж үү гэдэг сонголтын өмнө  байна. Хөрөнгө оруулалтыг тэлснээр ажлын байрыг хадгална. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд цар тахлын дэгдэлттэй холбоотой хүн амын орлогын албан татварыг тэглэсэн. Аравдугаар сарын 1-нээс ХАОАТ-ыг тэглэсэн хуулийн үйлчлэл зогсоод уг татварыг хуулийн дагуу авч байгаа.

Цаашид цар тахлын дэгдэлт намжихгүй бол 2021 оны төсөвт тодотгол хийвэл хүн амын орлогын албан татварыг тэглэх асуудлыг авч үзэх нь зүйтэй. 2021 оноос ажил олгогч болон ажилтны төлөх НДШ нэг нэг хувиар нийтдээ хоёр хувиар нэмэгдэх хууль хэрэгжинэ. 

Цар тахлын дэгдэлт арилаагүй байгаа үед НДШ хоёр хувиар нэмэгдэх асуудлын хугацааг сунгах уу эргэж харах уу гэх мэтчилэн анхаарах зүйл байна. " хэмээлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621775
3 эможи

Зочин
2020-12-04 12:33
keyboard_arrow_up