COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХЭН ЮУ ХЭЛЭВ: Намын шийдвэрийг хүндэтгэн дэмжин ажиллахаа илэрхийлсэн ГИШҮҮД

2020 оны 5 сарын 19

Arslan.mn

УИХ-ын долоо дахь удаагийн парламентаас зарим гишүүд намын бодлого шийдвэрийг хүндэтгэж, цаашид дэмжин ажиллахаа илэрхийлж, сонгуульд нэр дэвшихгүй болсон билээ. Тухайлбал, УИХ-ын дарга асан М.Энхболд, УИХ-ын гишүүн, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Л.Энхболд, Д.Тэрбишдагва, Н.Оюундарь, Я.Содбаатар  зэрэг өнөөгийн УИХ-ын 21 гишүүн энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй бөгөөд шинэ залуу үедээ боломж олгож байгаа гэдгээ тэд мэдэгдсэн юм. Ингээд тэдний байр суурийг хүргэж байна.

УИХ-ын дарга асан М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу нэр дэвших боломж олдсонгүй

-УИХ-ын гишүүнээр 2008 оноос гурван удаа сонгогдож, Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд түүхэн ялалт байгуулж байлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүртэл бүх цаг үед итгэл хүлээлгэж, ямар ч үед дэмжиж ирсэн Төв нутгийнхандаа талархал илэрхийлье. Судалгааны дүнгээр та бүхнийхээ итгэл найдварыг өндөр хэмжээнд хүлээж байсан ч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд намын бодлого шийдвэрийн дагуу нэр дэвших боломж олдсонгүй. Цаашдаа намаас нэр дэвшиж буй журмын нөхдөө бүх талаар дэмжин ажиллана.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Баянзүрх дүүргийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийж байсан ажлуудаа үргэлжлүүлж, нэр дэвшсэн нөхдөө дэмжин ажиллана.  

-Олон жил улс төрд намайг дэмжиж тулж, түшиж явсан намын журмын нөхөд, ард түмэнд  хүндэтгэл илэрхийлж байна. Намын бодлого шийдвэрийг хүндэтгэж,  Баянзүрхчүүдийн хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран, дэмжиж ажиллах болно. Улс орны хөгжлийн төлөө МАН нэгдэн дуу хоолойгоо хүчтэй өргөж чаддаг. Тиймээс 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй журмын нөхөд гишүүддээ амжилт хүсье. Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: УИХ-ын сонгуульд намаа дэмжин ажиллана

-УИХ-ын долоо дахь удаагийн сонгуульд 45 дугаар тойргоос дарханчуудынхаа итгэл, сэтгэлийг өвөрлөн төр түшилцэх өндөр хариуцлагатай албанд сонгогдон ажиллав. Олон жил түшиж тулж явсан намын журмын нөхөд, эрхэм хүндэт даханчууддаа гүн хүндэтгэл илэрхийлж байна. Улстөр хэмээх хатуухан тогоонд олон жил чанагдаж, амьдралын хат суулаа. Дархан түмэн, зон олноо УИХ-д төлөөлөх итгэл хүлээлгэж байсан та бүхэндээ баярлалаа.
Миний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд намаа дэмжин ажиллах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
5
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
5
617190
27 эможи
Д.Оюунхорол

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up