COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШИЙДВЭР: Олон улсын нислэгийг түр зогсоосон хугацаа сунгагдаж байна

2020 оны 4 сарын 28

Arslan.mn

Улсын Онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа.

УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг энэ өдрийн хуралдааны тэргүүнд ярилцлаа. Нөхцөл байдал улам хүндэрч байна. Хойд хөрш ОХУ-д байдал улам хүндэрч, 24 цагийн дотор шинэ тохиолдлын тоо нь 2,896-аар нэмэгдсэн байна. АНУ-д шинэ коронавирусийн халдварын тохиолдлын тоо нь 1 сая 10 мянга болсон. Манай улсын хувьд халдварын тоо нэмэгдсээр 38 болсон. Сүүлийн үед халдвар авсан хүмүүсийн дотор эхний хоёр удаагийн шинжилгээгээр СӨРӨГ гарсан ч гурав дахь удаагийн шинжилгээгээр ЭЕРЭГ гарч байна. 14 хоногийн дараа ч илэрч байгаа нь вирус хэр хөнөөлтэйг харуулж байгаа юм. 

Долоо дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийхэд Монгол Улсад вирус тарах МАШ ӨНДӨР эрсдэлтэй гэж гарсан. Тиймээс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны тавдугаар сарын 31-нийг дуустал болгож сунгалаа. Ингэснээр олон улсын нислэгийг түр зогсоосон хугацаа мөн сунгагдаж байна.

Энэ хугацаанд гадаад улсаас иргэдээ татах ажлыг шат дараатайгаар зохион байгуулна.Ойрын хугацаанд гурван нислэг хийнэ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
616598
4 эможи

keyboard_arrow_up