COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Батдорж: Н.Учрал гишүүний аавдаа авч өгсөн 50 сая төгрөгийн зээлтэй холбоотой хэрэг шалгагдаж байна

2020 оны 4 сарын 15

Arslan.mn

Жижиг дунд бизнес эрхлэгч залуучуудын зүгээс ЖДҮДС-гаас зээл авсан гишүүдийн хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар Авлигатай тэмцэх газарт гишүүн тус бүрийн нэрээр асуулга хүргүүлж буй аж. Асуулгын хариу нь эхнээсээ ирж буй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учралтай холбоотой асуулгын хариу ирсэн талаар Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг залуучуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Жижиг дунд бизнес эрхлэгч залуучуудын төлөөлөл, иргэн Д.Батдорж “Бид гуравдугаар сарын 24-нд УИХ-ын гишүүн Н.Учрал гишүүний аавдаа авч өгсөн 50 сая төгрөгийн зээлтэй холбоотой байцаалт, шалгалтын ажлын явц хэрхэн явагдаж байгаа талаарх асуулгыг АТГ-т хүргүүлсэн. Өнөөдөр уг асуулгын хариу ирсэн ба тухайн хэрэг нь шалгагдаж байгаа юм байна.

Энэ сарын 13-нд болсон МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-тэй нэр холбогдсон хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Удирдах зөвлөлийн шийдвэр нь ч тэгж гарсан. Тэгэхээр Н.Учрал гишүүн нэр дэвших эрхгүй болсон гэж бид ойлгож байгаа. Бид эхний хариу өгсөн хүнээ мэдээллээ. Өнөөдөр бас нэг хүний хариу гарсан ирж аваарай гэсэн. Өнөөдөр очиж аваад удахгүй мэдээлнэ." гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
616071
2 эможи

irged
2020-04-20 12:09
za Uchral geh zaluu g demjij bgaa. buur tsadigaa aldsan uls torchidtei mongo n butsaaj ogiod temts zaluu minee
Аагий
2020-04-15 17:06
Дүү хүү тойрог дээр нь нэр дэвшээд үзчих.Хэн нь ялахыг харъя
Зочин
2020-04-15 17:02
Бизнес ЭРХЭЛДЭГ ХҮН ЗЭЭЛ АВЧ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ. ЭЦГИЙН НЪ АВСАН ЗЭЭЛИЙГ ХҮҮХЭДТЭЙ НЬ ЯАГААД ХОЛБООД БАЙГАА ЮМ БЭ. БИ ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ТАНИХГҮЙ.
keyboard_arrow_up