COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ө.Энхтүвшин: Италиас “Яаралтай буцъя” гэсэн 300 орчим монгол иргэн саналаа өгсөн

2020 оны 3 сарын 20

Arslan.mn

УОК-ын дарга Ө.Энхтүвшин "COVID-19 халдварын тархалт дэлхийн дахинд эрчимтэй тархаж, улс орнууд хилээ хааж байна. Мөн Европын орнуудад халдвар эрчимтэй тархаж эрүүл мэндийн салбар нь ачаалал ихтэй, гадаадын иргэдэд тусламж үзүүлэх боломжгүй болсноо зарлаж, зарим орнууд гадаад оюутнуудаа нутаг буцахыг зөвлөж байна.

Энэ үед хилийн чанадад байгаа монгол иргэд эх орондоо буцах хүсэлтээ ЭСЯ-аараа дамжуулан илэрхийлж байна. Тухайлбал, Итали улсад 300 орчим иргэн “яаралтай буцъя” гэж саналаа өгсөн. Зөвхөн Итали гэхгүйгээр Европын орнуудаас энэ асуудлыг тавьж байна.

Мөн Энэтхэг, ОХУ, Казахстан зэрэг орнуудаас эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсээр байна. Тиймээс тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээ 14 хоногийн тусгаарлалтын хугацаа дууссаны дараа дараагийн тусгай үүргийн нислэгийг хааш нь явуулах төлөвлөлт хийж, шийдвэрээ гаргана. Хилийн чанадад байгаа иргэд маань аль болох гэр, байрнаас гарахгүй, хүнтэй уулзахгүй өөрийгөө тусгаарла. Улс хэзээ татах хүртэл гэртээ бай гэж иргэддээ хэлмээр байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
14
615097
37 эможи
keyboard_arrow_up