COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гуравдугаар сарын 16-ны 07:00 цагаас нийслэл рүү орох, гарах замын хөдөлгөөнийг НЭЭНЭ

2020 оны 3 сарын 15

Улсын онцгой комиссын шуурхай штаб хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөний хязгаарлалтын сунгах эсэх талаар мэдээлэл хийж байна.

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гадаадаас нутаг буцах иргэдийн өргөдөл мэдээллийг хүлээн авч, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өнөөдрөөс эхлэн авчрахаар болоод байгаа юм. Өчигдөр Шадар сайд тусгаарлах байрны үйл ажиллагаатай танилцаж, Цэргийн төв эмнэлэг, Энхсаран сувилал, Амар зочид буудалд байрлуулахаар болсон. 16:20 цагт МИАТ-ын нислэгээр ирэх иргэдийг нисэх буудлаас шууд автобусаар тусгаарлах байр руу авч явах тул нисэх буудал угтан авах иргэдэд үйлчлэхгүй" гэв.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг тогтсон хугацаа буюу нэгдүгээр сарын 16-ны 07:00 цагаас нээхээр боллоо." гэв. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
614838
1 эможи

keyboard_arrow_up