COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цагаан сараар УЛС, ХОТ ХООРОНДЫН ТЭЭВРИЙГ бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ

2020 оны 2 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Улсын онцгой комисс хуралдаж, Цагаан сарын баярын өдрүүдээд иргэд болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлыг хэлэлцээд гаргасан шийдвэрээ танилцууллаа.

Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "УОК-ын тав дахь хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар эхлээд өмнөх дөрвөн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэлээ. Ингээд зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. БНХАУ-д өргөн дэлгэр тэмдэглэдэг Хаврын баярын үеэр Ухань хотоос 5 сая хүн, улсынхаа хэмжээнд 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь өвчний тархалт бий болоход нөлөөлснийг хүлээн зөвшөөрсөн. Бид үүнээс сургамж авах хэрэгтэй.

13 аймгийн Онцгой комиссын даргаас ирсэн саналыг үндэслэн улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа.

Үүнийг ЗТХ-ийн сайдад даалгалаа. Гэхдээ нислэгийг хязгаарлахгүй. Харьцангуй цөөн нислэг буюу уул уурхайн компаниудын захиалгат нислэгүүд байгаа. Бусад автобус, вагон, автомашинаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хамаарна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613977
3 эможи

Зочин
2020-02-20 20:08
бар буудалыг хаамаар бна залуучууд маш ихээр цуглажаохидхжбна
Зочин
2020-02-20 19:50
Зочин
2020-02-20 15:40
Кккк өнөөдрөөс эхлээд нүүдэллээд байхад юуун 23 бэ дээ. Ингээд эрт хэлчихээр 21-23нд жинхэнэ эрт гараад цагаалах газартаа очно ш дээ.
зочин
2020-02-20 15:35
Зөв маш хэрэгтэй шийдвэр гаргаж.
Зочин
2020-02-20 15:28
Налайхаас хот руу өдөр бүр ажилдаа явдаг хүмүүсийг яах вэ. Би өдөр бүр л ажил руугаа ирж очиж орой нь гэр бүл рүүгээ яардаг. Налайхын замыг хаах уу яах юм бол
keyboard_arrow_up