COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ

2019 оны 12 сарын 03

Arslan.mn

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт АТГ-аас гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцсон. Ингэхдээ олон хууль зөрчсөн гэж буруутгаж буй. Мөн Оюутолгой компанийг илтэд хууль зөрчиж, татвараас чөлөөлсөн болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа. Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард саатуулан шалгаж, Цагдан хорих 461 дүгээр хорих ангид 60 хоног саатуулж байсан. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.

Энэ талаар албаны эх сурвалж “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн нь үнэн. АТГ-аас хүсэлт гаргасан хүсэлтийг  үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан” гэв.  Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр Ч.Сайханбилэг хүнд өвчин туссан. Түүнийгээ эмчлүүлэхийн тулд гадаад руу явсан. Биеийнх нь байдал тааруу байгаа. Сүүлийн хэдэн сар эрүүл мэндийн шалтгаанаас болж  жин их хаяж, үс нь богино хугацаанд хурдацтай бууралтсан” гэх мэдээллийг бидэнд өгч байлаа. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611144
1 эможи

тиймэээ
2020-01-02 15:57
ICT гийн дарга байхаасаа л авилга, хээл хахуульд гүн орчихсон нөхөр шүү дээ. Сайханбилэг Монголын Харилцаа Холбооны дарга байхдаа ZTE гээс авилга авч баахан төнөг төхөөрөмж шахсан байдаг. Үүнийг ZTE-д ажилладаг Дашзэвэгийн Ганбаатар гэж зуучилсан байдаг. АТГ энэ хэргийг сайн шалгах хэрэгтэй.
Өшөө авагч
2019-12-07 20:03
Энэ хулгайчуудыг шоронд хийвэл улс тэжээх болно хахуульд авсан болон бүх хөрөнгийг нь хурааж аваад цааш нь харуулах хэрэгтэй
Зочин
2019-12-07 18:44
Нүгэл нь нүдээрээ гоожиж байгаа юм
zochin
2019-12-07 12:28
kk ugaasa buural ustei urd ni budchdg bsn ym blguide
Зочин
2019-12-05 12:40
Авгайгийн аваачаад хоричих тэгэхээр цаад новш чинь салтаагаа хамгаалах гээд гүйгээд ирнэ
Зочин
2019-12-05 09:15
Хүний сав дүүрдэг гэдэг шүү
Иргэн
2019-12-04 08:19
Идсэн уусан болгон нь элгээрээ цувах ёстой л юмсан. Эргүү шуналын туламыг хөрөнгийг хурааж аваад нөгөө ёртөнцөд тонилгоосой.
Зочин
2019-12-03 13:26
Zochin
2019-12-03 10:25
Nugel nudeeree garna gegch bolnoo
Зөвшөөрөл аваад явсан гээд байсан яасан ??
2019-12-03 09:32
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖ СӨН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ЛАЛАРЫГ ЦААЗАЛ
keyboard_arrow_up