COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ВИДЕО: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталгаажуулах ёслол боллоо

2019 оны 11 сарын 26

Arslan.mn

95 жилийн өмнө Монголын өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийж хаант засгаас бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр баталж байжээ.

Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хууль баталсан байдаг.

Хамгийн сүүлийн буюу 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хууль хүний эрх, ардчилсан засаглалаа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Тус Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага, оролдлогыг сүүлийн гурван парламент дамжиж хэлэлцэн 2019 оны намрын чуулганаар нэмэлт, өөрчлөлтийг баталсан билээ.

Тэгвэл анхдугаар Үндсэн хуулиа баталсан 95 жилийн ойн энэ өдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталгаажуулах ёслол болж байна.

  ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610932
0 эможи

Зочин
2019-11-26 23:44
keyboard_arrow_up