COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сү.Батболдын хүү Б.Баттүшигийг АТГ-т шалгуулахаар өгчээ

2019 оны 9 сарын 29

Arslan.mn

Монголын морин спортын тамирчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч З.Ариунболд Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дарга, хурандаа Д.Дашзэвэг нарыг Авлигатай тэмцэх газарт өгчээ. 

“Тэд өөрсдийнхөө байгуулсан холбоог ММСТН-ийн оронд ОУМСХ-нд бүртгүүлсэн”

Arslan.mn

Энэ талаар түүнээс тодруулахад “Бидний удирдаж, үйл ажиллагаа явуулдаг Монголын морин спортын тамирчдын нийгэмлэг 30 жилийн түүхтэй. Тогтмол үйл ажиллагаа явуулсаар өдий хүрсэн. Гэтэл МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БХТН-ийн дарга Д.Дашзэвэг нар нь үгсэн хуйвалдаж, хууль бусаар Монголын уран уургач, бугуйлчдын холбоог байгуулсан. За, морин спортын чиглэлээр ийм холбоо байгуулж бололгүй яах вэ.

Гэтэл тэд Олон улсын морин спортын холбоо (ОУМСХ)-нд янз бүрийн хуурамч бичиг, баримт явуулсаар байгаад 30 жилийн түүхтэй манай холбооны үйл ажиллагааг зогсоож, оронд нь өөрсдийнхөө хууль бус холбоог бүртгүүлсэн. Үүнийх нь улмаас манай тамирчид сүүлийн хоёр жил олон улсын тэмцээнд оролцох боломж олдоогүй.

“Манай холбоо 1993 онд байгуулагдсан”

Бид Монголын морин спортын тамирчдын нийгэмлэгийг 1993 онд үүсгэн байгуулсан. Анх үүсгэн байгуулсан эрхэм нь нэрт адуу судлаач, соён гэрээрүүлэгч Д.Даваа агсан болон түүний хамтран зүтгэгчид. Бид холбооныхоо үйл ажиллагааг идэвхтэй явуулж 1998 онд Олон улсын морин спортын холбоо, Азийн морин спортын хороонд бүртгүүлсэн. Манайх ийм арвин намтар, түүхтэй холбоо. Гэвч манай холбоог хууль бусаар, байхгүй мэтээр Олон улсын олимпийн холбоо руу бичиг явуулж, оронд нь өөрсдийнхөө холбоог бүртгүүлсэнд бид гомдолтой байна. Тамирчдын олон жилийн хөдөлмөр зүтгэл талаар өнгөрөх учиргүй.

“Тэд холбоогоо Монголын үндэсний болон сонгодог спортын холбоо” гэж худал танилцуулсан”

Бид Олон улсын морин спортын хороонд бүртгүүлэн, үйл ажиллагаа явуулж байхад МҮОХ-ны генсек Э.Бадар-Ууган Олон улсын олимпын хороонд “Цаашид Монголын морин спортыг төлөөлж Монголын уран уургач, бугуйлчдын холбоо ажиллана” гэсэн бичгийг илгээсэн байна билээ. Гэтэл Олон улсын холбоонд бичиг явуулахдаа холбоогоо Монголын үндэсний болон сонгодог спортын хороо гэж худал танилцуулсан.

“Д.Дашзэвэг “Манай холбооны ерөнхийлөгч З.Ариунболд бус С.Баттүшиг гэж худал хэлсэн”

Д.Дашзэвэг байгууллагаа хэрхэн зарж, үрэгдүүлж, хууль бус зүйл хийж буйг нь хүмүүс сайн мэднэ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч нэлээд шүүмжилж байгаа. МҮОХ асуудалтай байсаар ирсэн. Д.Дашзэвэг Олон улсын морин спортын холбоонд бичиг илгээхдээ “Манай холбооны ерөнхийлөгч нь С.Баттүшиг мөн, З.Ариунболд биш” гэж худал хэлсэн.

Олон улсын морин спортын холбооноос долдугаар 11-нд бичиг илгээхдээ “МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы албан бичгийг үндэслэн Монголын уран уургач, бугуйлчдын холбоог бүртгэлээ” гэж бичсэн байна лээ. Ийм чухал албан бичгийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн илгээх учиртай. Гэтэл Э.Бадар-Ууган тийм бичиг илгээсэн нь хууль бус.

Манай холбоог татан буулгасан, намайг албан тушаалаас огцруулсан зүйл огт байхгүй. Эдгээр нөхөд дээгүүрээ хувилдаад л ийм хууль бус зүйл хийчихлээ. Энэ үйлдэл нь авлигын сүлжээ байж болзошгүй гэж би таамаглаж байна.

Би Монголын үндэсний олимпын хорооныхонтой уулзахаар “Танай холбоо үйл ажиллагаагаа сайн явуулж байна. Танайхаас өөр албан ёсны холбоо манай улсад байхгүй. Та нар маань олон улсын морин спортын хорооны гишүүнээр бүртгэгдчихсэн учраас цаашид үйл ажиллагаагаа улам сайн явуулаарай” гэдэг. Тэгдэг мөртлөө ийм хууль бус зүйл хийчихлээ.

С.Баттүшиг хууль бусаар байгуулсан холбооныхоо ерөнхийлөгчөөр эхнэрээ томилсон гэв

С.Баттүшиг хууль бусаар байгуулсан холбооныхоо ерөнхийлөгчөөр эхнэр, МАК ХХК-ийн дэд ерөнхийлөгч Н.Цэлмүүнээ томилсон гэж сонссон. Олон улсын олимпын хорооноос манай нийгэмлэгтэй танилцахаар Монголд ирсэн албан ёсны төлөөлөгчтэй биднийг уулзуулаагүй. Д.Дашзэвэг, С.Баттүшиг, Э.Бадар-Ууган гурав уулзаад, хуураад явуулсан” гэлээ.

Эх сурвалж: eguur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
608636
3 эможи

Зочин
2019-09-30 09:25
энэ ариунболд гэдэг хүн өөрөө их асуудалтай хүн дээ....Монголын морин спортын анхны дасгалжуулагч байх уул нь... Гэхдээ бас будилуулдаг хүн дэээ... Саяхан өвөрмонголчуудыг.... яваад байсан
Хуц
2019-09-29 12:55
Шалгаад яаахийн хүүрнүүдээ гараад л ирнэ. Хөөн хэлэлцэх дуусан гүйцээ...
зочин
2019-09-29 12:31
Сүхбаатарын Батболд ах Баточир одоо Сү Батболдын хүү Баттүшиг гээд яасан шунал нь дуусдаггүй бас муу зүйл хийж ханадаггүй хулгайчууд байдаг байна аа.Гайгүй дээ эрт орой нэгэн цагт та нар үр удмаараа үйл лайгаа эдлэх л болно
Хулгайч
2019-09-29 12:23
Сү Батболд 12 тонн алтаа хаана нуусан
Зочин
2019-09-29 12:11
keyboard_arrow_up