7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 22, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ээлжит бус сонгуулийн ЧИМЭЭ...

админ
2019 оны 9 сарын 23

Arslan.mnУИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах яриа улам бүр эрчээ авч эхэллээ. Хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцэн улс төрийн хүрээнд тарсан эл яриаг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг сааруулах гэсэн дэл сул үг болов уу гэж байтал “хэрэг бишдэж”, өдөр ирэх тусам баримтаар баталгаажиж байна.

Парламент ард нийтийн санал асуулга явуулах тогтоол гаргасан. Энэ ажилд ээлжит сонгууль явуулах хэмжээний зардал гарах учир ганц асуулт асууж байхын оронд ирэх оны зургадугаар сард болох сонгуулийг наашлуулж хамтад нь хийх санал санаачилга эрх баригч намын удирдлагуудын дунд өрнөсөн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Парламентын дархлаа УИХ-д хадгалагдаж байдаг. Гэтэл өөрсдөө УИХ-ыг тараах нь буруу гэх байр суурьтай гишүүд бий ч төсөв хэмнэж, ээлжит бус сонгуулийг хамтатгасан нь дээр гэдэгт 40 гаруй түшээ санал нэгдсэн байна. Энэ тоо 51-д хүрвэл Улсын их хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх нөхцөл бүрдэх юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Парламентыг тараах асуудал УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд яригдаж байгаа. Энэ бол боломжит хувилбар. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна.

Үүний тулд 51 гишүүний гарын үсэг шаардлагатай. Гэхдээ улс төрийн үр дагаврын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх мэт эрсдэлүүдийг тооцож байж шийдэх асуудал” хэмээсэн билээ.

Тэрбээр ард нийтийн санал асуулгын ирцийг бүрдүүлэхэд ч ээлжит бус сонгууль явуулах нь зохимжтой гэж үзэж буйгаа ч тодотгосон юм.

Энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадахгүй бол ирэх найман жил “эцэг” хуулийг хөндөхгүй байх хуулийн зохицуулалттай. Тэгэхээр 2000 онд оруулсан дордуулсан долоон заалтыг засаж залруулалгүй дахин найман жил буюу 30 орчим жил явах нь.

Нэг ёсондоо “давхар дээл”, Засгийн газрын тогтворгүй байдал, УИХ-ын гишүүд төсвийг дураараа задалдаг, дуртай үедээ Ерөнхий сайдаа огцруулдаг, 20 хүрэхгүй гишүүн сууж байгаад салбар бүрийн мөрдөх эрх зүйн чухал баримт бичиг баталдаг жишиг хэвээр үлдэх юм.

Тиймээс Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, Ард нийтийн санал асуулга явуулах эхийг баталсан энэ үед МАН түүхийн өмнө үүргээ гүйцэтгэх ёстой болж байна. Одоогоор ард нийтийн санал асуулгыг хэдийд явуулах, ямар хэмжээний зардлаар хийх талаар УИХ шийдээгүй байгаа.

Нэгэнт ээлжит сонгууль явуулах хэмжээний зардал гарах тооцоог холбогдох албаныхан хийсэн учраас дээрээс нь хөдөө орон нутагт ирц бүрдэхгүй байх магадлалтайг бодолцон сонгуулийн хугацааг нааш татах гэж буй эрх баригчдын шийдвэр хоёр талтай.

Улсын бага хурал Ардын Их Хурлын 430 депутатаас сонгогдсон 50 гишүүнтэй 1990-1992 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Улсын бага хурал таван жилийн хугацаатай байсан ч анхдугаар Үндсэн хуулиа боловсруулж Ардын Их Хурлын чуулганд оруулан хэлэлцүүлж батлаад тарж байжээ.

 Өөрөөр хэлбэл, энэ удаагийн УИХ хугацаанаасаа өмнө тарах асуудал хөндөгдөөд албажвал анх удаагийнх биш байх нь.

65-ын бүлгийн 40 гаруй гишүүд нь УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарахыг дэмжиж гарсан үсэг зурсан гэх мэдээллийг эх сурвалж хэлж байна.

Тэд улс төрд үе солигдох цаг болсон гэж үзэж, хугацаанаасаа өмнө тарж ээлжит бус сонгууль явуулж, дараа нь Үндсэн хуулийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж батлах ёстой гэдэгт байр суурь нэгджээ.

УИХ-ЫГ ТАРАХЫГ ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮД

  1. Т.Аюурсайхан
  2. Ё.Баатарбилэг
  3. Х.Баделхан
  4. С.Батболд
  5. Б.Батзориг
  6. О.Батнасан
  7. М.Билэгт
  8. Х.Болорчулуун
  9. Ц.Гарамжав
  10. Д.Ганболд
  11. Ж.Ганбаатар
  12. Ц.Даваасүрэн
  13. Д.Дамба-Очир
  14. Б.Дэлгэрсайхан
  15. Б.Жавхлан
  16. Л.Мөнхбаатар
  17. Х.Нямбаатар
  18. Д.Оюунхорол
  19. Н.Оюундарь
  20. Л.Оюун-Эрдэнэ
  21. М.Оюунчимэг
  22. Б.Ундармаа
  23. Н.Учрал
  24. Ч.Улаан
  25. Ш.Раднаасэд
  26. Д.Сарангэрэл
  27. Б.Саранчимэг
  28. Я.Содбаатар
  29. Г.Солтан
  30. Д.Сумъяабазар
  31. О.Содбилэг
  32. А.Сүхбат
  33. Д.Тогтохсүрэн
  34. Д.Тэрбишдагва
  35. С.Чинзориг
  36. Ц.Цогзолмаа
  37. Д.Цогтбаатар
  38. Ө.Энхтүвшин
  39. Н.Цэрэнбат
  40. Н.Энхболд
  41. Б.Энх-Амгалан
  42. Ж.Энхбаяр
  43. Л.Энхболд
  44. Л.Элдэв-Очир

ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ ГИШҮҮД

  1. Н.Амарзаяа
  2. О.Баасанхүү
  3. Б.Баттөмөр
  4. Ж.Батзандан
  5. Б.Бат-Эрдэнэ
  6. Ж.Бат-Эрдэнэ
  7. Л.Болд
  8. С.Бямбацогт
  9. Г.Занданшатар
  10. С.Жавхлан
  11. Д.Лүндээжанцан
  12. Д.Мурат
  13. Ж.Мөнхбат
  14. Ц.Мөнх-Оргил
  15. Г.Мөнхцэцэг
  16. Б.Наранхүү
  17. З.Нарантуяа
  18. Н.Номтойбаяр
  19. Ц.Нямдорж
  20. А.Ундраа
  21. Б.Чойжилсүрэн
  22. Д.Хаянхярваа
  23. Ч.Хүрэлбаатар
  24. Я.Санжмятав
  25. Г.Тэмүүлэн
  26. Б.Пүрэвдорж
  27. М.Энхболд
  28. Ж.Эрдэнэбат
  29. Д.Эрдэнэбат
  30. С.Эрдэнэ
  31. Л.Энх-Амгалан

Гишүүдийн тоо 51 хүрвэл УИХ хэлэлцэх хуулийн зохицуулалтаас харахад Ард нийтийн санап асуулгыг товлон зарлаж, парламентыг тараах шийдвэр гарвал ойролцоогоор 90 хоног шаардагдана.

Эхний ээлжид УИХ тарах эсэх шийдвэрээ өөрсдөө гаргана. Шийдвэр гарсан бол сонгуулийг дор хаяж 45 хоногийн өмнө зарлах ёстой. УИХ тарах шийдвэр гарсан ч дараагийн их хурлын гишүүд тангараг өргөх хүртэл одоогийн их хурал бүрэн эрх хэвээр байх хуулийн заалттай юм.

Сонгууль явуулах үйл явцыг хуулийн дагуу явуулна гэж тооцвол ирэх арваннэгдүгээр сард болох төлөв гарч байна.

Улсын иххурлын тухай хуульд парламентыг хугацаанаас нь өмнө тараах талаар ийн заажээ 31.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;

31.2. Энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргана.

31.5.Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах тухай шийдвэр гаргасан бол мөн өдөр Улсын Их Хурлын сонгууль товлон зарлах тухай тогтоолыг хамтад нь батална.

31.8. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах тухай энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, нам, эвслийн бүлэг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

УИХ-ыг тараах санаачилгыг өмнө нь АН, МАН-аас Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар гаргаж байсан юм.

Нэгдүгээр сард хүчээ аваагүй энэ санаачилга одоо эрчээ авч буй ч тэдний байр суурь хэвээрээ эсэх нь эргэлзээтэй. Зарим эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр энэ долоо хоногт гарын үсгийн тоо 51 хүрнэ гэж буй юм.

Гэхдээ улс төрийн нөхцөл байдал нэг өдрийн дотор өөрчлөгддөг. Тийм учраас яаран сандран “дүгнэх” нь учир дутагдалтай гэдгийг тодотгох ёстой болов уу.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608375
1 эможи

Зочин
2019-09-23 09:12
keyboard_arrow_up