COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Монголын төмөр зам”-ын дарга Б.Цэнгэл Ерөнхий сайдад зөвлөх ЭРХТЭЙ ЮУ

2019 оны 9 сарын 17

Arslan.mn

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга Б.Цэнгэл албан ажлаа хүлээлгэн өгөөд удаж буй.  Гэтэл тэрбээр МАН-ын дарга У.Хүрэлсүхийн улс төрийн зөвлөх болсон аж. Өөрөөр хэлбэл дэвшүүлэн зайлуулсан бололтой. Улс төрийн орогнол хүссэн гол албан тушаалуудын нэг нь "Зөвлөх" гэх статус байдаг. Тиймдээ ч Ерөнхий сайд өөрийн найз Б.Цэнгэлийг өөрийн "зөвлөх"-өө болгохоор шийджээ. 

Одоо Б.Цэнгэлийг ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан, нөхөн томилгооны асуудал яригдаж байгаа аж.

Дашрамд дурдахад Б.Цэнгэл нь Дархан-Уул аймгийн МАН-ын даргад нэр дэвшиж өвдөг шороодсон байдаг.  У.Хүрэлсүхийн татаасаар 2000-2008 онд Гаалийн байгууллагад албаны дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, 2008-2012 онд ЗТАЖЯ, ЗТБХБЯ-нд Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608182
0 эможи

Зочин
2019-09-17 20:23
keyboard_arrow_up