COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БАРИМТ: Дампуурлын ирмэгт байсан Капитал банканд ЭМД, НД-ийн мөнгийг Н.Номтойбаярын зөвшөөрлөөр хадгалуулж байжээ

2019 оны 11 сарын 10

Arslan.mn

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Монгол банкнаас Капитал банкны дампуурлыг зарлаж, татан буулгасан билээ. Улмаар төв болон орон нутгийн салбаруудын эд хогшлыг долдугаар сараас худалдаж эхэлсэн. Тус арилжааны банкны 99,7 хувийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа эзэмшдэг байсан юм.

Тухайн үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Тус банканд Тэтгэврийн даатгалын 104 тэрбум төгрөг,  Эрүүл мэндийн даатгалын 134.9 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг, ЖДҮХС-ийн 47 тэрбум төгрөг, АШУҮИС-ын дөрвөн тэрбум төгрөг, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг байршиж байсан. Нийтдээ 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан юм” хэмээн мэдэгдсэн.

Төрийн энэ олон тэрбумыг давуу эрх эдлэн өөртөө байршуулсан тус банк 2015 оноос төлбөр хийх боломжгүй болсон байсныг Сангийн сайд хэлсэн.  Банк дампуурснаар бидний ирээдүйдээ хадгалсан тэтгэвэр, даатгал алга болсон.  Аль гурав дөрвөн жилийн өмнөөс дампуурлын ирмэгт ирээд байсан банканд төрийн мөнгийг тэрбум тэрбумаар нь байршуулж байсан нь хамгийн хачирхалтай. Тэгвэл “Капитал” банкинд төрийн мөнгө хэзээ, хэний зөвшөөрлөөр, хэрхэн хадгалагдаж байсан тухай мэдээллийг баримтаар хүргэж байна.

-2017 оны 09 сарын 01-нд“Эрүүл мэндийн даатгалын сан”-гийн 45 тэрбум төгрөгийг 2017 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэлКапитал банкинд хадгалуулахаар гэрээ байгуулжээ. Үүнээс нэг хоногийн өмнө буюу 2017 оны 08 сарын 31-ний өдөр  45 тэрбум төгрөгийг Капитал банкинд хадгалах гэрээ байгуулах зөвшөөрлийг Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа өгчээ.

-2017 оны 09 сарын 10-нд “Эрүүл мэндийн даатгалын сан”-гийн 10 тэрбум, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн 10 тэрбум буюу нийт 20 тэрбум төгрөгийг 107 хоногийн хугацаатайгаар 2017 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл хадгалуулахаар гэрээ байгуулжээ.

-2019 оны 09 сарын 07-нд Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн 34 тэрбум төгрөгийг хадгалах гэрээ байгуулжээ. Энэ хэмжээний мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулахыг 2017 оны 09 сарын 08-ны өдөрН.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтод зөвшөөрөл олгож байжээ

-2017 оны 10 сарын 04-нд “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сан”-гийн 10 тэрбум төгрөгийг Капитал банкнд хадгалуулах гэрээ байгуулахыг тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр зөвшөөрч байж.

Дээрх бүх мөнгөн хадгаламжийн гэрээ нь тухайн үеийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Д.Зоригт нөгөө талаас Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд нарын хооронд хийгдсэн байдаг аж.

Эцэст нь нийгмийн даатгал буюу тэтгэвэр, эрүүл мэнддээ зарцуулна гэж хураасан иргэд даатгалын мөнгөө хаанаас хэрхэн олж авах вэ гэдэг өдгөө ч эргэлзээтэй байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
8
ouch an post
confuse an post
1
angry an post
35
608176
49 эможи

Nomt
2020-05-10 14:58
Chadaj bgaa yum arg alga
Оюун
2020-05-10 13:54
Номтой баяр л хийсэн гээд байхад Эрдэнийг оруулж харааж зүхээд бгаа улсыг ойлгохгүй юм ер нь МАНГАРУУД л МАНГАРТдаг шдээ
зочин
2019-11-25 21:22
Төр нэг арга хэмжээ авах байгаа. Эзэн холбогдогч нь тодорхой, арга мэх нь ил ийм асуудлыг дор нь шийдмээр юм.
зочин
2019-11-25 21:22
Төр нэг арга хэмжээ авах байгаа. Эзэн холбогдогч нь тодорхой, арга мэх нь ил ийм асуудлыг дор нь шийдмээр юм.
ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ
2019-11-25 16:39
СЭрдэнэ, Номгүйбаяр мэтийн хулгайчууд өчнөөн тэрбум мөнгө байрлуулсны хүүгээр сайн орлогоо байлгүй дээ. Нэг ч гэсэн монгол хүн орлоготой болсон бол яамай даа эвий эвий.
Зочин
2019-11-22 11:05
Дээрхи хумууст арга хэмжээ авч буруутай хумуусээр телуулэх хэрэгтэй. Бусдаар телуулээд байвал нийгэмд буруу жишиг тогтох биш уу
Зочин
2019-11-21 20:16
Тэнгэрийн гэсгээл үзэх бизээ
иргэн
2019-11-20 18:05
Эдэнд тэгээд Төр засаг хариуцлага тооцохын оронд Иргэдийнхээ НДШ-ыг Нэмж л байдаг дүүрчихсэн Төр засаг юмаа нээрээ
Мimaa
2019-11-20 18:00
Энэ Ундармаа гэдэг аймшигтай хvн яагаад зvгээр яваад байдаг байнаа! Ариунболд Номтойбаяр зэрэг бусад хамсаатнуудтай нь хорих хэрэгтэй!
Zochin
2019-11-19 11:58
Undermaag yaraltai horih heregtei
Зочин
2019-11-19 11:07
НОМТОЙБАЯР ҮНХЭЭР ЛУЙВАРЧИН ЮМ АА. УЛСЫН ӨМЧ ГАЗАР НУТАГ, УУЛ УУРХАЙ ХУЛГАЙ ХИЙНЭ.БАС ДЭЭРЭЭС НЬ БАНКД МӨНГӨ БАЙРШУУЛЖ ХҮҮГ НЬ ЗАВШИНА.ЭД ГАРТ БАЙГАА ХӨРӨНГИЙГ ХУРААЖ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН МӨНГИЙГ ОЛЖ АВАХ ХЭРЭГТЭЙ.
Зочин
2019-11-19 10:49
ЭНЭ НЭГ БАЛАЙ ЭРҮҮЛ СОГТУУ НЬ МЭДЭГДЭХГҮЙ АВГАЙГ ЯАЯ ДАА БАЙЗ.
хадагтай
2019-11-19 03:21
Ямар муухай хүн бэ Номтойбаяр ! Ядаж байхад ард олондоо зөндөө буянтай юм хийсэн Эрдэнэ даргийг хичнээн хураалгаж зүхүүлж хэлмэгдүүл эвээ! НОТОЙБАЯР чинь жинхэн хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур байжээ !
Zochin
2019-11-18 22:01
ND - n shimtgel tatvariig bagasgay! Tetgeveriin nasiig naashluulj,nemehgui baih! TER - mungu idsen humuusiig shuuj shorond hiij! Hurungiig n huraah heregtei! Huuli zuin saidaa!!!
Irgen
2019-11-18 17:34
Uneheer UIH/g taraahaas uur arga zam baihgvi tur tuluulj suuj baigaa nit hun hulgaich luivarchin eh orni baylgig gazrig ustgan zaragch nar deer nb odoo batalj baigaa undsen huulig huchinguid tootsoh heregtei ard irgedin sanal asuult asuuhgvi edgeer hulgaich zalilagch narin batalsan huuli .Deer nb duridahad HHAAY /Ulaan said ,Sumyabazar narig nen yaraltai ogtsruulah heregtei .irgedin tatvaraar tsalinjuulah shaardlaga baihgvi chamjgvi said nertenguud
иргэд
2019-11-18 17:29
Битгий бачимд,тэртээ тэргүй нийгэмд олонд хэн болох нь танигдсан юмнууд нэг их удахгүй,бусдад хал бал багатай шиг далд орох нь тодорхой,яарвал даардаг-одоогоор бол хохирдог гэсэн үг
Irgen
2019-11-18 17:27
Aav nb tagnuulin gazar bsihdaa Mongol ulsin buh nuuts ord gazrin haiguuli hisen gazrin medeellig medej avaad uurt ashigtaig nb avch hanahgvi .huu nb gej maanag tolgoi HD mungig uregduuleed uls ornig samuuruulj duusgah nb dee .Hariutslaga tootsdog baiguullaga gej bna uu ene Nomtoibayar gej hund
Nomtoibayar
2019-11-18 14:30
Nomtoibayar Dornodiihniig hudaldaj avch luivraar songuulid yalsan. Ard tumniig huurch sanaliig ni avsan hedhen hun ajild orj odoo dornodod gazriin darga hiigeed nomtoibayariin gar hul bolj daraagiin songuuliin muu muuhaig hiij bna
Зочин
2019-11-18 10:52
Номтойбаяр Ундармаа хоёрын зөвөө Чадаж байгаа зүйлд арга байхгүй Та нар яахын Их үсрээд л жаахан чалчина Тэгээд л болоо
монгол
2019-11-18 10:44
яагаад энэ хүмүүст хариуцлага тооцохгүй байгаа юм бэ.ингээд идээд,цаддаггүй,ханадаггүй шуналтай хүмүүс монгол улсыг ядууруулж байна.хариуцлага тооцьё.
эзжгтэй
2019-11-18 10:43
ЭРДЭНЭ ДАРГЫГ ГЭЭД ГҮЖИРДЭЭД БАЙСАН . ТЭГЭЭД ОДОО ЯАХ ЮМ НОВШИЙН НОТОЙБАЯР АА ,,?
цагдаа
2019-11-18 10:08
Шунал нь ихдэж шулмас болсон авгай ард түмний татварын мөнгийгиөгмөөр юм
Зочин
2019-11-17 17:35
Ядаж энэ бүх төрлийн хөрөнгөө яаж өсгөх вэ.Хэрэгцээ гарсан субьектэд нь яаж зарцуулж буй талаар ард олон мэдэж байх зайлшгүй шаардлагатай.
Зочин
2019-11-17 15:45
Номтойбаяраар төлүүлчих хуулийн байгуулага бна уу
Зочин
2019-11-17 14:10
Энэ муухай шуналаас өөр мэдлэггүй хүмүүсээс болж нийгмийн даатгалын хувь нэмэгдэж байгаад маш их бухимдал төрж байна. Бид зүгээр л ингээд бичээд яриад байх юм уу?
Зочин
2019-11-17 13:37
Заавал энэ банк энэ бол зориуд санаатай хийсэн хэрэг
Зочин
2019-11-17 11:48
Ундармаа 2016 оны сонгуулийн санал хураадаг өдөр би ялахгүй бол баларна ш дээ гээд уйлаад бсн гэсэн . Тэр үед л дампуурчихсхн бсн юм биш үү!!!!!!
зочин
2019-11-17 10:26
яаж ингэж чаддаг бна аа улсыгг хохиролгүй болгоочээ ундармаа гүшүүнээ
Зочин
2019-11-17 10:12
Яаж ингээд юу ч болоогүй юм шиг нүүрээ харуулаад явж чадаж бна аааааа,ийм хогийн юмнуудыг сонгож байгаанууд нь адилхан л хогийн л юмнууд байгаа шдэээээ.Одоо яая гэхэв,нутаг орныхон нь ингэж дуудуулаад л явж бна биз, дараагийнхаа сонголтыг зөв хийх биз. Энэ хоёрыг усанд хаях ч бүр багадна, шоронд нь зовоох хэрэгтэй шдээээ
zochin
2019-11-17 09:30
nuguu humuus hadgaluulsan munguu avsan uu?
Ундармааг алчих юм сан
2019-11-17 08:49
Энэ сэжүүрээсээ хөөгөөд үзвэл капитал банкинд мөнгө байршуулж их хэмжээний авилга авсан хэрэг байгаа даа. Зөвшөөрөл өгөхөд оролцсон бүхэн ямар нэг хэмжээгээр хэтэвчээ зузаатгасан нь илэрхий. Зэвүүн новшнууд. Тэрийгээ эртнээс мэдэж байсан болохоор тэтгэвэрийн насыг хойшлуулах шийдвэр гаргаж байж.
Нэгэн Зочин
2019-11-16 23:33
Номтойбаяо, ундармаа нарын хөрөнгийг хураан борлуулж тэр мөнгөнүүдээ олж авах нь эхний ажил байх ёстой.
Зочин
2019-11-16 22:58
Зүгээр л хуучнаар төлөөд явбал яах бол? НД төлөөгүй төлсөнштээ гэвэл бөөн торгууль тавьчих болов уу? Хэлж өгөх хүн бна у
gerelt
2019-11-16 16:36
ene bol eronhiilogch eronhii said 2t ih huraliig darui taraah hangalttai barimt hamt ideltseegvi l ym bol dahin songuul ybuulahgvi l ym bol daraagiin songuul hvrtel naaduul chin hanaj chadahaa medehgvi yu ch hiij magadgvi shvv ene ih money bsan bol saaral d orohgvi l bsan daa
Мөрдөгч
2019-11-16 13:11
Ард түмэн хохиролоо үргэлж нэхсээр байх болно. УИХ , намужд яагаад гэм буруутай этгээдийг шийтгэхгүй, уос ард түмнээ хохиролгүй болгох тал дээр дорвитой алхам хийхгүй байгаа нь маш анхаарал татаж иргэдийг бухимдуулж байна.
Зочин
2019-09-18 07:06
Новшийн номтойбаяр, хогийн ундармаа. 2ууланг нь хоолойгоор нь холбож уяад голд живүүлэх юмсан
Зочин
2019-09-17 20:22
zochin
2019-09-17 18:06
yaj chadaj b.na aa adgiin khulgaichuud
Зочиг
2019-09-17 17:39
Номтынхон уламжилаа дагжээ,
keyboard_arrow_up