COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ намрын чуулганаараа 32 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөлөө

2019 оны 9 сарын 14

Arslan.mn

УИХ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслөө баталлаа. Намрын чуулганаар 32 асуудал хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хараахан батлагдаагүй ч эрх баригчид ард нийтийн санал асуулгаар дэмжигдэн батлагдана гэж үзэж байгаа бололтой. Учир нь, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой нэлээд хэдэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИХТ-ын сонгуулийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл,  Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр жагсаалтад оруулжээ. 

1.Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль;

2.Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

3.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

4.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;

5.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл;

6.УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл;

7.Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

8.Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл;

9.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

11.Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

12.Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

13.Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл;

14.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15.Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16.Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

17.Гэр бүлийн  тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

18.Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

19.Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

20.Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

21.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

22.Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

23.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

24.Өмгөөллийн тухай хуулийн төсөл;

25.Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

26.Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;

27.Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

28.Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

29.Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хууль, УИХ-ын тогтоолын төсөл;

30.Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл;

31.Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

32.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл;

33.Бусад.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608068
0 эможи

Зочин
2019-09-14 18:12
keyboard_arrow_up