COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЖДҮ-чид Б.Батзоригоор “туг тахих”-аар шийджээ

2019 оны 9 сарын 11

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим хүний асуудалд цэг тавихаар болжээ. Олны анхаарлыг татаад байсан ЖДҮС-гийн хөрөнгөтэй холбоотой асуудлаар сайд асан Б.Батзоригт хэрэг үүсгэн шалгаж байсан. Энэ хэрэгт прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлчихээд байгаа.

Анх Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүдэд хууль, журам зөрчин зээл олгосон гэх хэрэгт холбон яллагдагчаар татсан. Тэрбээр 2018 онд А/141 дугаартай тушаал гаргаж, ЖДҮХС-гаас “MS Guamaral” брэндийн хувцас хөгжүүлэх төсөлд 50 сая, “Уран өв” хүүхдийн хувцас үйлдвэрлэх төсөлд мөн хэмжээний, “Газар шим” төсөлд дээрхтэй адил дүнтэй, “Эрчимжүүлсэн үнээний ферм” төсөлд 100 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэж буй. Б.Батзоригийн хувьд эхний удаа сайдын албан тушаалаа өгсөн. Харин дараагийн удаа...

Гэхдээ ЖДҮ-тэй холбоотой хэргийг ганц Б.Батзориг үйлдээгүй гэдгийг тухайн үед олон нийтэд дэлгэж байсан. Гэтэл өнөөдөр нэг л хүнийг “золионд” гаргахад олон нийт бүгд мартана гэсэн үг биш л байлтай. УИХ-д ЖДҮ-чин гэгдэх хэдэн арван хүн суусаар, байсаар. Өөрөөр хэлбэл, ЖДҮ-ээс зээл авсан  УИХ-ын 40 гишүүн байсаар атал  яагаад ганцхан Б.Батзоригт хариуцлага тооцно гэж бусад ЖДҮ-чин гишүүд бүгд  аль хэдийнэ Ерөнхий сайдтайгаа учраа олж энэ хэрэгт хамааралгүй болсон гэж үү хэмээн асуумаар байна. 

Уг нь Ерөнхий сайд хүртэл өөрөө “Өнөөдөр олигархууд Монголын төрд орж ирснээр Монголын төр ийм гутамшигт байдалд орсон. Монгол төр мөнгөний өмнө гудайж болохгүй гэж би олон ч удаа хэлж байна... ...Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй... ...Цаашдаа Монгол төрд олигарх, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон... Хулгай хийнэ, хүн амины, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй" хэмээн чанга дуугарсан. Харамсалтай нь буулт нь алга. Тэгэхээр анхаанаасаа Б.Батзоригоор туг тахихаар шийдээд байсан бололтой.  

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607924
0 эможи

Зочин
2019-09-11 17:10
ждучин дарга компаниудыг шалга хариуцлага тооц
Бадамжунайн тэнэг банхар
2019-09-11 13:29
Хохь чинь дээ
keyboard_arrow_up