COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлжээ

2019 оны 9 сарын 05

Arslan.mn

АН-ыг Засгийн эрх байрьж байх хугацаанд олон ч сайдууд гэмт хэрэгт холбогдож байсан. Эдгээрийн нэг нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ү.Баянсэлэнгэ. Түүнийгалбан тушаалаа урвуулан ашиглаж  "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг хуулийн байгууллагаас гурван жил гаруйн хугацаанд шалгагдаж байгаа юм.

Тэгвэл энэхүү хэргийг нийслэлийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, З.Баянсэлэнгэ болон Болортуяа нарт холбогдох хэргийг дээрх шүүх рүү шилжүүлсэнг гэсэн үг. Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн анхын хэлэлцүүлгээс хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн байсан юм.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
607688
1 эможи

Зочин
2019-09-05 23:04
keyboard_arrow_up