COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нутаг буцлаа

2019 оны 9 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад ажлын айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал дуусаж, тэрбээр нутаг буцлаа.

Тэрбээр манай улсад нэг хоногийн хугацаатай айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр 1:45 минут үргэлжилсэн  уулзалт хийж, дараа нь  хоёр орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурсан. Үндсэндээ В.Путины айлчлалын хүрээнд гадаад харилцаа, батлан хамгаалах салбарт зэрэг хоёр талын найман баримт бичигт гарын үсэг зурав.

Arslan.mn

В.Путин хэвлэл мэдээллийхэнд мэдээлэл хийх үеэрээ "Хоёр орны худалдааны салбараа улам өргөжин хөгжүүлэх боломж бий. Дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт өргөн хүрээнд хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ" гэдгийг онцолсон.

Тэрбээр Маршал Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, айлчлалынхаа төгсгөлд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцсоныхоо дараа ийнхүү нутаг буцаж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад богино хугацаатай айлчилсан ч айлчлалын үр, дүн ач холбогдлыг талууд өндрөөр үнэлж байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч удахгүй нээлтээ хийх гэж буй "Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад хүрэлцэн ирэх Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг ойр дотноор хүлээн авахдаа таатай байх болно” гэсэн юм.

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өмнө нь 2000 онд манай улсад анх төрийн айлчлал хийж байсан бол 2009 онд Ерөнхий сайд байхдаа, 2014 онд Халх голын 75 жилийн ойгоор мөн айлчилж, энэ удаад 80 жилийн ойд уригдан буцлаа.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607593
10 эможи

Зочин
2019-09-03 23:14
keyboard_arrow_up