7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Айлчлалын хүрээнд батлагдсан 9 БАРИМТ БИЧИГ

админ
2019 оны 9 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хоёр орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн үеэр хоёр орны гадаад харилцаа, батлан хамгаалах, бизнесийн байгууллагын төлөөлөл хамтын ажиллагааны 10 баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Тухайлбал,

  • Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурлаа.
  • Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Станиславович Орешкин нар Бүс нутаг хил орчмын хамтын ажиллагааг дэмжих тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.
  • БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, ОХУ-ын Цэрэг техникийн хамтын ажиллагааны  Холбооны албаны  нэгдүгээр орлогч захирал Андрей Бойцов нар Монгол Улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийг сунгах тухай протоколд гарын үсэг зурлаа.
  • Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга Владимир Булавин нар Монгол Оросын улсын хил дээрх Хиагт-Алтанбулаг олон улсын автозамын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай протокол болон хоёр байгууллагын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.
  • Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн, ОХУ-ын Росгеолог ХН-ийн захирал Сергей Горьков нар хоёр байгууллагын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
  • "Монгол Шуудан" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, ОХУ-ын Орос шуудан Холбооны төрийн нэгдсэн үйлдвэрийн Ерөнхий захирал Николай Подгузов нар хоёр байгууллагын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав.
  • "Эрдэнэс Монгол" ХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ОХУ-ын "Россети" НХН-ийн Ерөнхий захирал Павел Левинский нар хоёр байгууллагын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
  • "Ди Би Эм Ассет менежмент" үнэт цаасны компанийн захирал Д.Болормаа, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн Ерөнхий захирал Кирилл Дмитриев нар хамтын ажиллагааны хэлэлцээр гарын үсэг зурлаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607587
3 эможи

Зочин
2019-09-03 23:15
keyboard_arrow_up