COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хамарын хийд орчимд олгосон тусгай зөвшөөрлийг цуцаллаа

2019 оны 8 сарын 27

Arslan.mn

Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр дагуу өнгөрсөн долдугаар сарын 26-нд тус аймгийн Сайншанд, Өргөн, Эрдэнэ сумын нутаг Хар тал хэмээх газарт олгосон MV-02873 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Даблью Эс Жи Эл” ХХК, “Олон ихт баян” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Хамарын хийд, Шамбалын орон, энергийн төвийн орчмын орон нутгийн тусгай хамгаалалттай бүс нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Даблью Эс Жи Эл" ХХК өнгөрсөн оны нэгдүгээр сард нүүрс олборлохоор машин техникээ зэхээд байхад нь үйл ажиллагааг нь зогсоосон байна.

“Даблью Эс Жи Эл” ХХК нь ашиглалтын зөвшөөрөлтэй ч орон нутгийн удирдлагатай уулзалгүй, хуулийн дагуу техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй, орон нутгийн иргэдээр хэлэлцүүлж, саналыг нь аваагүй байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607274
0 эможи

Зочин
2019-08-27 10:57
keyboard_arrow_up