COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Бан Ги Мун: Монгол Улс эдийн засгийн боломжоо бүрэн ашиглая гэвэл ДЭД БҮТЦЭЭ шийдэх хэрэгтэй

2019 оны 8 сарын 20

Arslan.mn

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал болж байна.

Бага хуралд Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мун, НҮБ-ын АНДЭЗНЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана зэрэг өндөр албаны хүмүүс болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл өргөнөөр оролцохоо мэдэгджээ.

Боао форумын дарга Бан Ги Мүн:

Arslan.mn

Өнөө үед бүх улсын эрх ашиг харилцан уялдаатай. Дэлхий цорын ганц. Хамтын ирээдүйн төлөө нэгдсэн үйл ажиллагаа явуулах нь өнөөдрийн хурлын гол сэдэв. Бид олон газраас ирцгээсэн. Гэвч бидний ирээдүйн төлөө ялгаатай байдлын араас хөөцөлдөх ёсгүй.

Дэлхий шинэ чиглэл рүү алхах цаг ирсэн. Үгээр биш үйлсээр ирээдүйгээ бүтээх нь зөв. Хамтын ажилагаа, яриа хэлэлцээ нь сөргөлдөөн, шүргэлдээнэс хол илүү хэрэгтэй байна.

Дэлхийн санхүүгийн хямрал 10 жилийн өмнө болсон. Даяаршлаас гэнэт ухарч, протекционизм хүрээгээ тэлж байна. Та нар мэдэж байгаа тул аль орон бэ гэж би нэр дурдахгүй. Цөмийн аюулгүй байдал, дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөн, биологийн олон янз байдал буурсан, экологийн даац хэтэрсэн зэргийг бид шийдэж чадаагүй л байна. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хооронд тэнцвэргүй байдал үүссэн. Азийн эдийн засгийн өсөлт 6.5-аас 6.3 хувь болж буурлаа. Ази тив цаг уурын өөрчлөлт, хүн амын насжилт гэх мэт бэрхшээлтэй нүүр тулсан тул олон талт байдлыг хадгалан, даяаршлыг хөхиүлэн дэмжих, үүний тулд чармайх ёстой.

Хөгжлийн боломжоо нээн, харилцан ашигтай үр дүнг эрэлхийлье. БНХАУ-ын санаачилгаар Боао форум өсөлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Монгол-БНХАУ хил орчмын газар нутгуудаа хамтран хөгжүүлж байгаад би сэтгэл хангалуун байна.

Агаарын бохирдол хүн төрөлхтөнд шууд аюул учруулж байна. Ойролцоогоор 4 тэрбум хүн энэ аюулд өртөж байна. Гэтэл дэлхийн нийт хүн 7 тэрбум шүү дээ.

 Агаарын бохирдол амьсгалын замын өвчний эх үүсвэр болдог. Иймд Монгол, БНХАУ, Хойд болон Өмнөд Солонгос улсууд нийтлэг шийдэл хайж, хатуул түлшнэс татгалзахаар зэхэж байна. Бид нөөцөө  зөв хуваарилах шаардлага үүслээ. Нийтлэг хөгжлийг хүлээн зөвшөөрдөг шинэ бүлгийг үүсгэн байгуулъя. Та бүхэн бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
607020
4 эможи

Зочин
2019-08-20 13:56
сонирхолтой
keyboard_arrow_up