COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.СУМЪЯАБАЗАР: НЭГ ХҮНД ЗОРИУЛЖ ШИЙДВЭР ГАРГААГҮЙ

2019 оны 8 сарын 14

Arslan.mn

–Засгийн газраас Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа. Энд үйл ажиллагаа  явуулж буй бүх компаниудын үйл ажиллагаа зогсч байх шиг байна?

-Нэг хүнд зориулсан шийдвэр гэж байхгүй шүү дээ, бүхэлд нь оруулж байгаа юм. Аймгийн Засаг дарга байж байгаад өөрөө лиценз авсан гэх мэтчилэн тэнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниудын асуудлыг судалж, хариуцлага тооцно. Авах гэж байгаа бол авсан шиг авах хэрэгтэй.

-Анх лицензийг нь хэзээ олгосон юм бэ. Лиценз олгох асуудал нь анхнаасаа хууь бус байсан гэсэн үг үү?

-1992 оноос эхлэн олгогдож эхэлсэн байдаг. 2012-2016 онд энэ улс орныг хамарсан тусгай зөвшөөрлүүдийн тоо, хууль бус олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн талаарх  шүүмж бол өнгөрсөн хугацаанд маш олон ирсэн байдаг. Сум, орон нутаг, аймаг тусгай зөвшөөрлийг олгох хурал хийж, тусгай зөвшөөрөл олголтыг хавтгайруулсан. П.Жасрай гауйн Засгийн газрын  үед тусгай зөвшөөрөл олголт маш цэгцтэй байсан ч 1997 оноос шинэ хууль орж ирээд, 17 мянга орчим тусгай зөвшөөрөл олгогдсон байсан. Татвар хураамжаа төлөөгүй, хууль бусаар олгогдсон, өндөр үнээр аваад буцааж өгсөн гээд олон тохиолдлууд бий. Өнөөдрийн байдлаар нийт 2915 тусгай зөвшөөрөл байгаагаас ашиглалтын 1600 гаруй, хайгуулын 1200 орчим бий. У.Хүрэлсүх даргын Засгийн газар байгуулагдаад хууль бусаар олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэх, түүнтэй тэмцэж ирсний үр дүнд олон зүйлүүд цэгцэрч байна. Одоо үйл ажиллагаа  явуулж байгаа, хууль дүрмийн хүрээнд, Монгол Улсын язгуур эрх ашгийг эрхэмлэж, орон нутаг болон Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа ийм аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа бүрэн дэмжээд явна. Орон нутгийн иргэдийн бухимдал, хууль, шүүх цагдаа гээд олон асуудал дагуулсан ийм асуудал дээр эхнээс нь арга хэмжээ аваад явж байна.

Зөвхөн Б.Чойжилсүрэн гишүүнтэй хамаралтай компани гэхэд 130 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө гаргасан байна. Тэгэхээр бусад компаниуд ч гэсэн нилээдгүй хэмжээний хөрөнгө гаргасан гэсэн үг. Үүнийг Засгийн газар хариуцаж, нөхөн төлбөр олгох уу?

-Хуулийн хүрээнд асуудлыг шийднэ. Аж ахуй нэгжүүд бол хүндрэлтэй л байгаа. 130 орчим тэрбум гэдэг бол бага мөнгө биш ээ. Энэ асуудал олон зүйлийг ардаа дагуулж байгаа.

-Цаашид ч үргэлжилнэ гэсэн үг үү?

-Тост, тосон бумбын нураанд авсан арга хэмжээ зөвхөн нэг хүнд, нэг аж ахуй нэгжид зориулсан арга хэмжээ биш. Тусгай хамгаалалтад авсан учраас дараагийн асуудлаа шүүхийн хүрээнд шийдээд явах байх.

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606801
5 эможи

Zochin
2019-08-22 16:38
Zuv. Harin bugded n adil hand. Bugdiig huraa. Tegeed huulia uurchil. Neg hudulsun deeree neg musun guitsee
Зочин
2019-08-19 18:56
Анхнаас нь яах гэж зөвшөөрөл өгсөн юм бэ? Ингэж хувийн хэвшлээ зориудаар түлхэн унагааж болохгүй ш дээ. Тэд чинь засгийн чинь хүнд аяганаас үүрэлцээд явж байна шүү дээ.Энэ засгийн газар арай дэндэж байна шүү. Иймэрхүү байх юм бол хөрөнгө оруулалтыг хэн хийх вэ?
Иргэн
2019-08-19 14:40
Монголын байгалын үзэсгэлэнт газар, Гол мөрнийхөө эх ай сав газарт уул уурхайн зөвшөөрөл лиценз өгмөөргүй байна өгсөн бол цуцлах арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байна!!! Эх орон газар нутгаа хардаа гол мөрөн ширгэж ухсан нүх шороо үлдэх нь Эх орон чинь уйлж байна Эрхэм сайд аа!!?
ГАНАА
2019-08-18 21:23
МАШ ЗѲВ ХЭЛЖЭЭ
Baagii
2019-08-16 20:36
Huuli busaar awsan litsenzuudiig bugdiig no tsutslah heregtei tatwaraa tuluud shudragaar ajillaj bgaa gazruudiig demjih heregtei Turiin munguur awsan bugdiig bhgui bolgo
orchlon
2019-08-14 17:04
neg hunruu ulaim tsaim dairsan shudee eniig Mongoliin ard tumen bugd medej baigaa
Surnee
2019-08-14 17:02
Bolio ta nar uul uurhaigaas oor orlogogui uls udahgui elgeere molhondoo
baatara
2019-08-14 16:55
Odoo iim ym yrij bh gej ulaim tsain gants Choijilsurenluu dairsan shuu dee
keyboard_arrow_up