COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд нарын хэргийг шүүхэд шилжүүлнэ

2019 оны 7 сарын 31

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг шалгаад дөрвөн жил болж байна.

Arslan.mn

Тэднийг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа юм.

Тэгвэл АТГ-аас Ерөнхий сайд нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.

Энэ талаар өчигдөр АТГ-ын эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээлсэн юм. Тэрээр “Энэ хэргийн шалгалтын явцад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүссэн. Удаашралтай байгаа нь ганцхан АТГ -тай холбоотой асуудал биш юм. Одоо хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон” гэв.

Эх сурвалж: Т.САЙХАН, ЗУУНЫ МЭДЭЭ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606241
2 эможи

Зочин
2019-07-31 20:18
Бүх хөрөнгийг нь хурааж насаар нь суулгавал зохино.
Зочин
2019-07-31 11:07
сонирхолтой
Шууд шорон
2019-07-31 08:54
Шууд шорон. Ард түмнээ ядуу амьдруулж өөрсдөө баяжсан ллруудыг бүгдийг шоронд хий
Зочин
2019-07-31 08:54
Муусайн эх орон ,ард түмнээ худалдсан луйварчид : С.Баяр ,Ч. Сайханбилэг ,Баярцогт, Арвинсан -нарын бүх хөрөнгийг нь улсын орлого болгож ,бүх насаар нь шоронд хатаавал зохилтой болмой та минь.
keyboard_arrow_up