7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 25, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.Баярын хэрэг: “Петровис” ба С.Баярын охидын сүлжээ

админ
2019 оны 7 сарын 30

Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг хийсэн Засгийн газрын тэргүүн С.Баяр өдгөө хэд хэдэн асуудлаар буруутгагдаж Монгол Улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна.

Arslan.mn

Ерөнхий сайд асан С.Баяр дээрх гэрээнүүдийг байгуулахдаа албан тушаалаа ашиглаж, “Оюутолгой” ХХК болон хөрөнгө оруулагч “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниудад давуу байдал, таатай нөхцлийг, олгож Монгол Улсын татварын хууль тогтоомжуудыг зөрчиж, зохицуулалтыг муудуулсан. Үүний улмаас Монгол Улс дээрх компаниудаас 2 761 789 570 000 төгрөгийн татварыг авч чадахгүй хохирсон гэж хууль хяналтын байгууллагууд үзэж буй.

Мөн “Петровис” компанийг “Оюутолгой” ХХК-ийн бэлтгэн нийлүүлэгчээр оруулж, түүнийг үүсгэн байгуулагч, өөрийн найз Ч.Даваанямаар дамжуулан, түүнийг охиныхоо хамт үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байгаа мэтээр харагдуулахаар хахуулийн мөнгөө үл хөдлөх хөрөнгө болгон хувиргаж, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдоод байгаа юм.

“Петровис” бол Монголын нефть импортлогчдын хамгийн том компани. Энэ “малгай” дор “Петровис тос”, “Петровис трейдинг”, “Петро стар”, “Петровис Цамхаг”, “Petrovis resources”, “Петровис вентюр капитал”, “Петровис ойл”, “Петровис карт”, “Петровис групп” гэсэн охин компаниуд үйл ажиллагаа явуулдаг.

2007-2017 он хүртэлх арван жилийн туршид “Петровис трейдинг” ХХК нь 437 369 800 000 төгрөг, “Петровис тос” ХХК нь 11 454 500 000 төгрөг, “Петровис карт” ХХК нь 1 839 700 000 төгрөг, -“НИК” ХХК нь 119 900 000 төгрөг, нийт 450 783 900 000 төгрөг буюу 180 313 560 ам.долларыг “Оюутолгой” ХХК-иас гэрээний хүрээнд авчээ. Эдгээр компанийн эзэд нь Ч.Давааням, О.Содбилэг, Д.Энхмаа, Д.Энхчимэг, Ж.Оюунгэрэл, Д.Туяа нарын хүмүүс байдаг.

Гэвч удалгүй С.Баярын эхнэр, охидын нэр дээрх АНУ-ын Нью Йорк, Сиэтл хотуудад байдаг долоон ширхэг үл хөдлөх хөрөнгө /зарим эх суравлжийн мэдээллээр 11 хаус гэдэг/ , “Петровис” ХХК, бусад нэр бүхий хүмүүсийн оролцоотой дэлхийг хэрсэн сая сая ам.доллар, еврогийн гүйлгээг манай хууль хяналтын байгууллагынхан бариад авчээ.

Эднээс Ерөнхий сайд асан С.Баярын хэрэгт “Петровис” компанийн үүсгэн байгуулагч Ч.Даваанямаас гадна Ж.Оюунгэрэл бас холбогддог байна. Ж.Оюунгэрэл “Петровис”-ийн хамгийн хамгийн нөлөө бүхий шийдвэрийг гаргадаг захирал гэдгээрээ ингэж холбогдоод байдаг бололтой.

Ер нь бол С.Баярын хэрэгтэй холбоотой сая сая ам.доллар, еврогийн гүйлгээ гэж зүгээр л холион бантан. Аалзны тор гэж ярьдаг даа. Яг л тэр.

Гэвч эндээс гарсан мөнгө хэрэн хэсч явсаар зүс царайгаа бага зэрэг өөрчлөөд буцаад орж ирдэг. Аль эсвэл ертөнцийн хаа нэгтээ С.Баяртай холбоотой хэн нэгний дансанд орж эсвэл, хэн нэгнийх нь нэр дэр үл хөдлөх хөрөнгө болон “суурьшдаг” байна.

Тухайлбал, Ч.Даваанямын гадна байгуулсан “Forest berriest Ltd” компанийн Хонгконгийн “HSBC” банкны данснаас 2010 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 2011 оны хоёрдугаар сарын 7-ны хооронд “Петровис” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь данс руу 6 299 766 ам.доллар шилжиж орж иржээ.

Энэ 6.3 сая ам.доллар яаж тэр компани руу гарсан нь бас сонин.

Мөнгө явсаар ийм компанийн данс руу очдог урсгал байдаг. Британийн Виржинийн арлуудын улсад үүсгэн байгуулсан Ч.Даваанямын 2011 оны гуравдугаар сарын 1-нд үүсгэн байгуулссан “True kind limited” гэдэг компани бий. Энэ компанийн  Хонгконгийн “HSBC” банк дахь данс руу 2015 оны зургадугаар сарын 2-ноос 2015 оны арваннэгдүгээр сарын 14-ний хооронд АНУ-ын “Nona adams realty services”, “NEBO” компаниудаас 4 727 479 ам.доллар шилжүүлсэн байдаг. Дээрх мөнгийг илгээсэн “NEBO” компани гэхэд Ч.Давааням 85, Б.Нандин 15 хувийг нь эзэмшиж АНУ-д байгуулсан дөрвөн компанийн нэг байх жишээтэй.

Нөгөөтэйгүүр Ч.Даваанямын эхнэр С.Шагдардуламын нэр, данс ч С.Баярын хэрэг дэх “Петровис” болон охидтой нь холбоотой мөнгөн гүйлгээнд ихээхэн оролцоотой аж.

С.Шагдардуламын үүсгэн байгуулсан “Рома Инвестмент” ХХК-иас 2013 оны тавдугаар сарын 3-нд С.Баярын охин Бадамхандад 27 000 ам.доллар шилжүүлсэн.

Мөн С.Шагдардулам нь Б.Бадамхандын нэрээр 2009 оны арванхоёрдугаар сарын 7-нд “Петровис” компанийн Голомт банк дахь 1102752600 данс руу 189 850 ам.доллар, мөн өдөр нь 1 775 314 ам доллар гуйвуулсан байдаг.

 

С.Баярын хэрэгтэй холбоотой сая сая ам.доллар, еврогийн гүйлгээ гэж зүгээр л холион бантан. Аалзны тор гэж ярьдаг даа. Яг л тэр. Гэвч эндээс гарсан мөнгө хэрэн хэсч явсаар зүс царайгаа бага зэрэг өөрчлөөд буцаад орж ирдэг. Аль эсвэл ертөнцийн хаа нэгтээ С.Баяртай холбоотой хэн нэгний дансанд орж эсвэл, хэн нэгнийх нь нэр дэр үл хөдлөх хөрөнгө болон “суурьшдаг” байна.

 

Энэ мөнгө тухайн өдөртөө “Петро стар” ХХК-ийн Голомт банк дахь 1103027086 данс руу шилжжээ.

Тус компаниас 2009 оны арванхоёрдугаар сарын 8-нд 1 775 000 ам.доллар, бас 325 000 ам.доллар “Монголиа Роснефть” компанийн Голомт банк дахь 2005000478 данс руу шилжсэн.

Харин 2009 оны арванхоёрдугаар сарын 9-нд “Монголиа Роснефть” компанийн Голомт банк дахь 2005000478 данснаас 7 270 375 ам.доллар гэрээний дагуу дамжиж, ОХУ-ын Сбербанк дахь “Роснефть” компанийн 40702840900020205321 дансанд шилжсэн байна.

Өөрөөр хэлбэл, С.Баярын охин Бадамхандын нэрээр “Петровис” компани руу шилжсэн нийт 1 965 164 ам.доллар хаанаас, яаж гарч ирсэн нь бас л сонин.

Хамгийн гол нь “Петровис” ХХК нь С.Баярын охинд өмнө нь , хэзээ нэгэн  цагт зээл өгчихсөн байгаад нөгөөх нь ингэж буцааж “төлсөн” харагдаж байгаа юм.

Ингэж С.Баярын охины шилжүүлсэн мөнгө “Петровис”-ын компаниудыг дамжсаар “Роснефть” рүү 7.3 сая ам.доллар болоод гараад явчихсан байна.

Энд тэдний нэг л гүйлгээний баримт, мэдээлэл бий гэсэн үг.

Харин хууль хяналтын байгууллагынхан С.Баяр, түүний охид, Ч.Давааням, түүний эхнэр С.Шагдардулам, Ч.Даваанямын үүсгэн байгуулсан оффшор компани, хувь эзэмшдэг “Петровис” компани оролцсон сүлжээний хаа нэгтээгээс шүүрээд авсан нь тодорхой болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
2
606203
9 эможи

Зочин
2019-07-31 09:11
Эх орныгоо хогжvvлэх биш Монголоо зарж холжий гэсэн бодолтой цоовор олсголон новш !
Зочин
2019-07-31 07:05
Тиймээ... Юу үнэн ТЭР ҮНЭН ШҮҮ ДЭЭ...
Монгол Иргэн
2019-07-31 07:04
Монгол ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ НЬ ИДЭЖ, ЗАЛЬГИЖ, ЦУСАЛЖ, ЛУЙВАРДСАН ХУЛГАЙЧ С.БАЯР, Ц.ЭЛБЭГДОРЖ МЭТИЙН ҮХЭЖ БАЙСАН ХУЛГАЙЧУУД ЕСӨН ҮЕЭРЭЭ ЗОВЖ ШАНАЛАХ БОЛНО ШҮҮ...
Зочин
2019-07-30 21:31
Харааж зүхэх гэхээр үг олдохгүй юм Монгол хэлний үгсийн санд байгаа бүх хараал зүхэл Баяр Оюунгэрэл 2 ыг харааж зүхэх гэхээр гоёдоод байх юм үр удмаараа зайлаасай новшнууд
иргэн
2019-07-30 21:05
олдоогийн Прокурор Шүүгчидын байдлаар бол СБаяр Элбэгдорж нар ч Ял авах нь эргэлзээтэй бололтой Шүүх Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд том Дарга нарын Хэрэгсэхгүй болгоод Цагаатгаж байгаа цаг үе шүү дээ Эд нарт Итгэж Саналаа өгч Толгой дээрээ гаргасан Бид ч бас Буруутай болж таарч байх шиг байна одоо тэгээд Яалтай ч билээ дээ Эд Өгөр толгойнууд Бидний Итгэлийг алдаад зогсохгүй Бидний Таварын мөнгөөр тоглочихлоо шүү дээ
Зочин
2019-07-30 18:44
Баяр Элбэгдорж 2 ыг шоронд хатаа хөрөнгийг нь хурааж улсад оруулж цэцэрлэг сургууль бариж өгөх ёстой
Зочин
2019-07-30 18:41
Баярын хөрөнгийг хурааж шударга шүүхийн өмнө авчир
Зочин
2019-07-30 18:24
Ерөнхий сайд болонгуутаа нефьт бүтээгдэхүүний нөөц нэмэгдүүлэх нэрээр Даваанямтай нийлж ЗГ нөөц хөрөнгнөөс 28 сая доллор хулгайлсан шдээ
aa
2019-07-30 18:10
naad bayr chin asuudaltai bol gyls shalgaad yvuuldag gazarluu n yvuulaach. tehgui bol nomiin unshaad bayr shig eh oronch sain hun alga gsn tarhia ugaalgagch nar zunduu baina. zorligo n ch ter baisan baih
mgl
2019-07-30 18:08
aa
Иргэн
2019-07-30 18:05
С.БАЯР ХУЛГАЙЧЫГ ЯАРАЛТАЙ ӨЧИГГҮЙ БАРЬЖ ШОРОНД ХАТААЖ БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ ХЭРЭГТЭЙ ЮМ.
ичиж амьдраач
2019-07-30 14:02
ТӨРд гараад төр, ард түмэндээ салаавч өгсөн С. БАЯР мэтийн луйварчид олон байгаа. АВЛИГАЧИН шүүгч нарт найдахад их ХЭЦҮҮ. ХАРИУЦЛАГА тооцох л ёстой.
СБаяр үхэж далд ор
2019-07-30 11:50
Үр хүүхдүүд нь үхэж далд ор
Зочин
2019-07-30 11:30
Бүх юм ойлгомжтой байхад хуулийн байгууллага юугаа чичрээд суугаад байгаа юм бэ? Эсхүүл нөгөө Санжийн Баяр нь гарыг нь хүндрүүлнэ гэсэн юм болов уу? За яахав ерөнхийлөгч гуай АНУд очоод 7 хаусны асуудлыг шийдээд ирнээ.
keyboard_arrow_up