7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Т.Бадамжунай хувийн компанидаа хоёр жил ажиллажээ

админ
2019 оны 7 сарын 08

УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайг Монголдоо ирэлгүй хэдэн сар болж буй тухай мэдээлэл бий.

Тэрээр сүүлийн жилүүдэд лав олонд ил тодоор төрд алба хашаагүй. Харин гэр бүлийнхнийхээ хүрээнд үүсгэн байгуулсан компанид ажиллаж байжээ. Т.Бадамжунай нь хүргэн Э.Жаргалсайханыхаа гүйцэтгэх захирлаар ажилладаг “Монголдарь инвестмент” ХХК-иас 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хоёр жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна.

Мөн Т.Бадамжунайгийн гэр бүлийнхэн 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хувийн компанидаа ажиллацгааж байжээ.

Тухайлбал, охин Оюунбилэг нь 2018 оны зургадугаар сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл өөрийнхөө үүсгэн байгуулсан “Түрүү таван эрдэнэ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, охин Гаваа нь 2019 оны гуравдугаар сарын 1-нээс хойш нэг сар нөхрийнхөө үүсгэн байгуулсан “Авшиг-Одсэр ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, охин Даваа нь 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл ээжтэйгээ хамт байгуулсан “Гурван-Эвтэн” ХХК-ийн Соёл, спорт, амралтын төвийн менежер, мөн 2015 онд ИНЕГ-ын Чингис хаан ОУНБ-ын Хэлтсийн дарга байжээ.

Хүргэн Э.Анар нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын ажлаа өгснөөс хойш 2019 оны хоёрдугаар сарын 1-ээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл “Чоно групп” ХХК-ийн Хүмүүний нөөц, ажил, мэргэжлийн зөвлөгөө өгөгч мэргэжилтэн гэсэн албан тушаал хашиж байсан. Түүнчлэн хүргэн Э.Жаргалсайхан нь 2015-2017 онд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх, 2017 оноос Б.Батзоригийг сайд байхад ХХАХҮЯ-ны ТЗУГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэгт ажлыг хашиж байв.

Үүнээс гадна Т.Бадамжунайгийн үүсгэн байгуулсан “Хүрээт” ХХК, хүргэн Э.Анарын байгуулсан “Ану групп” ХХК, хүргэн Э.Жаргалсайханы байгуулсан “Универсал говь майнинг” ХХК-иудад хориг тавигдсан байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605696
2 эможи

Ахмад СБД
2019-07-18 17:34
Жунай хүн муутай адгийн хүн
ЕРӨНХИЙЛӨГЧИД АРД ТҮМНЭЭС ХҮСЭЛТ
2019-07-17 18:18
Бадамжунайг хамсаатнуудтай шалгаж, хууль бус хөрөнгийг нь хурааж улсын орлого болгож, шорнд хийвэл Ард түмэн таныгаа дахиад сонгоно оооо
Ахмад СХД
2019-07-17 12:27
Луйварын аргаар олсон мөнгө хөрөнгө хэзээ ч сайхныг авчрахгүй шүү дээ " Олигтойхон нойрсож ч чадахгүй ,тарчилж байгаад авсандаа орно доо ,үр хүүхэдэд нь бас нөлөөлнө шүү дээ ,луйварчид
Ахмад СХД
2019-07-17 12:27
Луйварын аргаар олсон мөнгө хөрөнгө хэзээ ч сайхныг авчрахгүй шүү дээ " Олигтойхон нойрсож ч чадахгүй ,тарчилж байгаад авсандаа орно доо ,үр хүүхэдэд нь бас нөлөөлнө шүү дээ ,луйварчид
Зочин
2019-07-16 19:11
Муухар луйварчин Бадамжунайг үтэр түргэн олж ирж шоронд хийж ,шонд дүүжилбэл таарна Бүх хөрөнгийг нь хурааж улсын орлого болговол таарна,,бүх компаных нь эрхийг түдгэлзүүлбэл таарна,новшийг
Зочин
2019-07-16 19:11
Муухар луйварчин Бадамжунайг үтэр түргэн олж ирж шоронд хийж ,шонд дүүжилбэл таарна Бүх хөрөнгийг нь хурааж улсын орлого болговол таарна,,бүх компаных нь эрхийг түдгэлзүүлбэл таарна,новшийг
Zochin
2019-07-09 16:40
Nugel uildsen bol nuglee edel
Төрийн албыг бохирдуулсан гол хүн."зоосон нүдэт"
2019-07-08 18:36
төрийн албыг бохирдуулсан гол хүн. "зоосон нүдэт" могой Бадамшунал
Z z
2019-07-08 14:02
Хамгийн харамсалтай хүн нь Анар байна. Хүн нь зөв бодолтой, боловсролтой хүн чанар сайтай залуу.муухай хүний асуудалд чирэгдчихлээ. Үнэн мөн нь тогтооно гэдэгт итгэж байна. Хуучны балиар юмнууд залуучуудыг чирж амьдралаар нь тоглох юмаа
Жунай шунал үйлийн үрээ эдэлж эхэлсэн
2019-07-08 12:58
Шуналтан Бдамжунай үйлийн үрээ эдэлж эхэлсэн. 70 нас шүргэж яваа Бадамжунай Монголын хуулиас зугтааж гадаадад буудал хэсэж, үргэлж айдастай, үр хүүхэд гэр орноосоо хол хүний газар ганцаардаж амьдарч явна гэдэг гутамшиг. Эцсийн эцэст хулгай луйврын мөнгө юу ч шийдэхгүй.
Хаха
2019-07-08 10:57
Чоно групп гэж улстөрчдийг бэлтгэж , хор хутгасан нэг компани байнаа .
zochin
2019-07-08 10:02
zuvduu nash sain nariin shalgah heregtei hurgen E.Anar gazriin asuudlaar ich hemjeenii mungu gazar ugnu gej a dag bsn
жинхэнэ авлигын загалмайлсан эцэг сууж байна даа хууль шүүх атг гэж монголд байна уу
2019-07-08 09:56
ллр
keyboard_arrow_up