COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэтийн 49 хувийг дээрэмдэж авсан Б.Хурц, Б.Эрдэнэбилэг нар ямар ч саадгүй гадуур явж байна“

2019 оны 6 сарын 21

Arslan.mn

 “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэд хэлэхдээ "МАНАН мафийн эсрэг тэмцэл 2019-11-27 ноос эхэлсэн. 2018 гарсны дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлыг сөхөж, тэмцлээ эхлүүлсэн. Т.Аюурсайхан, Л.Болд нарын гишүүд "Монголдоо эзэн больё" гэсэн сэтгэлээр нэгдэж 1,6 жил боллоо.

Энэ хугацаанд шуух хяналтын байгууллагаа МАНАН мафийн гараас салгаж авья, М.Энхболдыг огцруулья гэсэн тэмцэл рүү орсон. 60 тэрбумын хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн. АТГ-ын дарга удирдлагууд, прокуроруудыг сольж өөрчилж чадсан. Алдагдсан олон баялаг орд газруудаа МАНАН-аас салгах ажлыг дэс дараатай явуулж байна." гэв.

Мөн бидний тэмцэлд асар их саад учирч байна. Эрдэнэтийн 49 хувийг дээрэмдэж авсан 4 үсэгтэй генерал /Б.Хурц/ "сахал" Б.Эрдэнэбилэг нар ямар ч саадгүй гадуур явж байна. Монголын мафийн толгойлогч бол яг одоо урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Б.Эрдэнэбилэг юм байна. Б.Эрдэнэбилэгийг хорьсныхоо төлөө олон шүүгч дарамтанд орж байгаагаа хэлж байна гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан мөн энэ үеэр онцоллоо.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монголчууд 30 хэмийн хүйтэнд хоёр удаа 30 мянгуулаа жагссаны үр дүнд бидний тэмцэлд ахиц гарсан. Чамлахаар чанга атга гэдэг. Шударга ёсны хүсэмжлэл 95 хувийг давсан өнөө цагт энэхүү ахиц нийгмийн сэтгэлзүйд удаан санагдаж байгаа байх. Намайг сайд болчихоод дуугуй суу гэж зарим хүмүүс хэлж байна. Ийм жишиг өнгөрсөн. Албан тушаалд амаа үдүүлээд суудаг шинэ үеийнхэн бид биш. Наадам ч дөхөж байна. Баяр наадмын үеэр олон булхай хөшигний цаана болж өнгөрдөг. Тиймээс бид тэмцлээ сулруулж болохгүй,  анхааралтай харж байх хэрэгтэй. Гурван шатны шүүхээр ялласан гурван хүнийг эрүүдэн шүүж байсан нь камерын бичлэгээр илэрсэн. Үүнийг гардан зохион байгуулсан генерал Б.Хурц тэргүүтэй хуулийн байгууллагын хуучин дарга нарын хэргийг ардчилсан Монгол Улсын шүүх хэрхэн шүүхийг бүгд харах гэж байна. Шүүх байгууллагын 70 орчим хувь нь системийн томилгоо буюу “манан” бүлэглэлтэй холбоотой гэх мэдээлэл бидэнд ирсэн. Өдрөөс өдөрт энэ бүхэн үнэн гэдэг нь батлагдаж байна. Энэ бүлэглэл Монголын улс төр, бизнесийн салбарын хорт хавдар болсон. Хамгийн багадаа 10 жилийн хугацаанд энэ бүлэглэлийг дарна гэхэд хүмүүс намайг шоолж байсан. Өнөөдөр энэ бүлэглэлийн эд эсүүд хүчтэй “антибиотик”-д тариулаад хөдөлж чадахгүй болтлоо гацсан байна. Нийгмийн анхаарал сарнисан нөхцөлд энэ эд эсүүд эргэж сэргэнэ. Тиймээс бид нүд цавчилгүй анхаарах хэрэгтэй.

Шүүхэд 5 хоногийн дотор шийдэгддэг байсан бичиг өнөөдөр 30 хоногийн дотор хариу ирэхгүй дарагдах асуудал байна. Цаг тухай бүрт бүх зүйлийг зарлан мэдээлж байх болно. Энэ нь шүүхийн  хараат бус байдалд халдаж байгаа асуудал биш юм” гэв.

Тэд бидний дараагийн тэмцэл шүүгч нарыг өөрчилнө. Нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх хүсэлтээ төрийн 3 өндөрлөгт явуулсан.  Улсын дээд шүүхийн үүдэнд жагсаал цуглаан хийхээс өөр арга алга. Монголын мафи бол биежсэн мафи байна. Тэд хар тамхины сүлжээ мафи болж өргөжсөн байна. Монголын төрийг тэр мафи атгаж байгаа юм байна гэдгээ мөн хэллээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
605078
33 эможи

Зочин
2019-06-23 09:30
Batiin Xyrts ix tom bnaa shvvx mafiin tolgoilogchoo tanid viliin vriin xyyli vilchleed exelj bn byrxan bvgdiig zoxitsyylna
Зочин
2019-06-22 00:14
sain medee bailaa
Zochin
2019-06-21 21:08
Ter Hurtsiin bj bgaag.namaig ed nar yabab gesen sjig.Huuli tsagdaa n ch Hurts.Elbegdorjiig duulehgui denduu uom.2 zolios.tamluulsan humuus n uhehiin davaan deer l bga.Daanch iim erenhiilegch.huuli shuuhtei bgd yahavde
Зочин
2019-06-21 16:39
Энэ их эвдрэл хагарал хэзээ дуусах вэ
SHONHOR - oyunknorol
2019-06-21 14:25
zuv uhrah erh ta nart bhgui ard tumenteigee hamt il tod alha HURTSiig mohoo muu muuhai buhnii undes ene novsh shonhoriin naimaachdiig daramtalj baisan enend daramtluuj baisan humuus bilaig ni il bolgoh heregtei
Иргэн
2019-06-21 12:21
Тэгэлгүй яахав дээ?! Эд нар чинь жинхэнэ дээрэичин хулгайч нар болохоор тэр?!... Харин М.Эгхсайханг бол, барихд хориод яргалаад өай?! Яах гэж эрдэм чадалтай, шудрага төрсийн?! Хохь нь?!...
Иргэн
2019-06-21 12:21
Тэгэлгүй яахав дээ?! Эд нар чинь жинхэнэ дээрэичин хулгайч нар болохоор тэр?!... Харин М.Эгхсайханг бол, барихд хориод яргалаад өай?! Яах гэж эрдэм чадалтай, шудрага төрсийн?! Хохь нь?!...
Иргэн
2019-06-21 12:20
Тэгэлгүй яахав дээ?! Эд нар чинь жинхэнэ дээрэичин хулгайч нар болохоор тэр?!... Харин М.Эгхсайханг бол, барихд хориод яргалаад өай?! Яах гэж эрдэм чадалтай, шудрага төрсийн?! Хохь нь?!...
keyboard_arrow_up