COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газар Ж.Мөнхбатын концессын гэрээг цуцаллаа

2019 оны 7 сарын 10

Arslan.mn

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлийн нэг нь концессын гэрээний асуудал байв. Тухайлбал,  Засгийн газрын сайд асан Н.Номтойбаяр “МАК” компанидаа 78 тэрбум,  С.Бямбацогт “Алтай трест” компанидаа 77 тэрбум, Ж.Мөнхбат “Засагт чандмань майнз” компанидаа 163 тэрбум төгрөгийн концессын эрхийг авсан нь тухайн үедээ нэлээд хурцаар яригдаж, тэднийг сайдын суудлаас огцруулах хэмжээнд очиж байв.   Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар стратегийн ач холбогдолгүй зарим концессын гэрээг цуцлах шийдвэр гаргажээ.  Цуцлах концессын жагсаалтад  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын “автор” бүхий Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын концесс багтсан байна.

Концессын эрхийг Ж.Мөнхбат гишүүний эхнэрийн ахын компани гэх “Засагт чандмань майнз” компанид олгосон бөгөөд 2017 хоёрдугаар сарын 7-ны өдөр гэрээ байгуулсан. Улмаар тухайн оны дөрөвдүгээр сарын 12-нд болсон Засгийн газрын хуралдаанаар 163 орчим тэрбум төгрөгийг төсөвт дарамт болохгүйгээр шийдвэрлэхийг Сангийн сайд болон Татварын ерөнхий газрын даргад даалгасан байдаг.  Ингэж тус компани концессын гэрээ гүйцэтгэх эрхтэй болсон юм. Харин жил гаруйн хугацаа өнгөрсний дараа ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газар Ж.Мөнхбатын компанийн концессын гэрээг цуцлах шийдвэр гаргав.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийсэн. Дээрх концессоос гадна “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн концесс, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих гээд одоогоор 11 концессыг цуцлахаар шийдвэрлэжээ. “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн концессын гэрээг “Чингис лэнд деволепмент-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан бөгөөд өмнө нь гэрээг нэг, зургаа хүртэлх сараар сунгасан байсан юм.

Түүнчлэн концессын гэрээг цуцлах болсон шалтгаанаа Засгийн газар Монгол Улсын эдийн засагт бодитоор хохирол учруулж байна гэж тайлбарлалаа.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар болж байгаа, болохгүй байгааг нь ил тодоор хэлж явах жишиг рүү орох нь зүйтэй. Банкны салбар хэт улс төртэй хутгалдсан энэ нөхцөл байдлаас болж, авлига болон мөнгө угаалтын хэрэгтэй тууштай тэмцээгүй нөхцөл байдлаас шалтгаалж, хууль хяналтын байгууллага болон шүүхийн завхралаас болж Монгол Улс сааралжих нөхцөл байдалд орчихоод байсан. Одоо ч арилаагүй явж байна” хэмээн энэ  үеэр онцолсон.

Харин үргэлжлүүлэх концессын жагсаалтад  Говийн бүс уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл, Тавантолгой- Ханбогд- Ханги чиглэлийн авто замтай холбоотой төсөл, Дархан-Сэлэнгийн автозамаас Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Зэлтрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын концесс багтжээ. Засгийн газар концесс эзэмшигчтэй гэрээг үл маргах журмаар цуцлах, үүнтэй холбогдон гарах нөхөх олговор, алдагдал, олох ёстой байсан ашгийг хариуцахгүй байхыг концессын гэрээнд тусгасан байдаг байна.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
1
confuse an post
5
angry an post
605007
46 эможи

Зочин
2020-05-13 13:36
Ман бүтэхгүйээ наанаа цуцаллаа өөр нэрээр өөр нэгнийхэн концесс ороодл ирнэштээ
Жирийн иргэн
2020-05-13 08:50
Энэ Архангайн Мөнхбат,Тэмүүлэн УИХ-ын гишүүн нэрнээс өөр хийдэг ажил байна уу нэг их костюм өмссөн боловсролтой залуус гэж харагдах гэж ядсан хогнууд байхиймаа энэ Мөнхбат есөн шид нь бүрдсэн хог Тэмүүлэн гэж өөх ч биш биш булчирхайч биш эцэг Ганзоригийн ГОК-оос хулгайлсан мөнгөөр баярхсан бас нэг хорт могойн үр могой муу хэлэх ч үг олдохгүй юм
Монгол бүсгүй
2020-05-12 22:30
Ямар аймаар их мөнгө вээ? Арай ч дэээ, зөв шийдвэр гаргасанд талархая, ЖДҮ дэргэд нь юу ч биш бна, 950.0 саяыг ПӨӨх гэж бсан чинь ИШ ЧААВААС юм бна
шижир
2020-05-12 18:21
пэд пэд дуутай пээдгэр шүлэгч шүү
иргэн
2020-05-12 17:41
Мөнхбат даана ч Намын дарга Хүрэлсүхийнхээ өөдөөс Пээдий ч хэрэлдэж энэ тэр болсон юмаа ингэх гээд л байж
Зочин
2020-05-12 16:51
Энэ тендер арай ч дээ. Ой гутмаар улсын мөнгө үрэн таран болох юм аа.
Иргэн
2020-05-12 14:43
Шуналын тулам болсон Бямбацогтын концeсийг яасан бэ Энэ хулгайч Ховдын бүх тeндeр концeсийг иднэ хандаггүй хар новш юм аа АТГ яагаад шалгахгүй бгаа нь сонин бна
Зочин
2020-05-12 12:46
Мөнхбатыг шоронд хийх чбагдана шүү хадам ахдаа тал зассан гэхүүдээ хөөрхий өрөвдөмөөрч амьтан бол доо
Зочин
2020-05-10 19:34
Гишүүн гэдэг нэрийн дор иддэг, ашиг хардаг, мөнгөждөг нь ахархан бодолтой залуусын дэвийг хөдөлгөөд бна
Zochin
2020-05-10 14:55
Boh duuchin nairagch hooson tolgoitnuud nemergui gdgiig bugd harlaa odoo zailtsgaa
Zochin
2020-05-10 14:53
Adgiin novsh doo ene nairagch horchin hulhi shunaliin dev er ni 9 n shid ni burdsen hog shaar shuu
Зочин
2020-05-10 13:58
Шударга бвал улс оронд.ард иргэдэд тустай.монгол ядуу буурай бх ёсгүй.мал.газар нутаг.байгалын баялаг.сайхан цагийн эхлэл гэж харж бна.амжилт
зочин
2019-06-29 00:58
Энэ шүлэгчээ барьж шоронд хийгээчээ.
зочин
2019-06-28 16:40
Энэ хүнээ барьж шоронд хийж яллаачээ.ялыг нк эдлүүлж улсын хохирлыг барагдуул.шоронгоос гараад ирнэ гээд байсан харья.
Иргэн
2019-06-21 18:19
Маш зөв шийдвэр гаргажээ. Оюунэрдэнэ сайдад баяр хүргьё. Энэ Мөнхбат хулгайч юу хийж чадах вэ дээ. Гэмт хэрэгтэг шүүдээ
Иргэн
2019-06-21 11:02
Ер нь бол концесс авах бол ажил?!... Харин түүнийг цуцлах бол ажил биш юмаа?!
Иргэн
2019-06-21 11:01
Ер нь бол концесс авах бол ажил?!... Харин түүнийг цуцлах бол ажил биш юмаа?!
Иргэн
2019-06-21 11:01
Ер ньсбол концесс авах бол ажил?!... Харин түүнийг цуцлах бол ажил биш юмаа?!
keyboard_arrow_up