COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Н.Номтойбаяр: Би талийгаач Г.Батхүү агсантай хамгийн сүүлд уулзсан нь үнэн

2019 оны 5 сарын 20

Arslan.mn

АН-ын гишүүн Х.Тэмүжин өнөөдөр өглөө мэдээлэл хийх үеэрээ талийгаач Г.Батхүү агсан УИХ-ын нэгэн гишүүнтэй хамгийн сүүлд уулзаад гарсан гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр хамгийн сүүлд уулзсан гишүүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байж магадгүй гэх мэдээлэл гарч байна.

Уг асуудлаар Н.Номтойбаяр гишүүн мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан явдалд би харамсаж байгаагаа илэрхийльe. 17-ны орой бид хоёр хамт алхаад манай өрөө рүү орж ирсэн. Бид хоёр хамтдаа авто спортоор хичээллэдэг байсан учир  манай өрөөнд орж хэдэн үг сольсон. Талийгаачийг гарсны дараа манай өрөөнд хэн ч орж ирээгүй, бас нэмж гараагүй. Дараа нь би бүлгийн хуралд орсон. Цагдаагийн газраас надаас өчигдөр мэдүүлэг авсан. Би хамгийн сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг мөн."гэлээ.

Түүнчлэн ар гэрийнхэнтэй нь уулзаж, эмгэнэл илэрхийлэхээсээ өмнө ийм байдлаар хэвлэлийн хурал хийж байгаадаа хүлцэл өчиж буйгаа хэлэв. 

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
603710
4 эможи

tyt
2019-05-21 16:45
tyt
zochin
2019-05-20 21:22
Zodoon nudeen haana, tend Nomtoi
Зочин
2019-05-20 14:00
Ёооё энэ нээрээ муу юм хаана болно тэнд байж байдаг ёрын нөхөр юмаа
keyboard_arrow_up