COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг нууцын зэрэглэлээс гаргана

2019 оны 5 сарын 16

Arslan.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцын зэрэглэлээс гаргах болжээ. Энэ талаар өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэсэн байдлыг судалж, дүгнэх УИХ-ын Түр хорооны дарга Ж.Батзандан мэдээлэв.

Олон улсын парламентийн холбоо /ОУПХ/-ноос уг хэргийг шийдвэрлэсэн анхан, давж заалдах болон Улсын дээд шүүхийн шийдвэртэй танилцах хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс Түр хороо өчигдөр буюу энэ сарын 15-нд хоёр дахь удаагийн хуралдаанаа хийж, Улсын Ерөнхий прокурорын газрын удирдлагуудтай уулзаж, шүүхийн шийдвэрүүдийг ил болгохоор тохирчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ "Олон улсын парламентийн холбооны шинжээчид гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцах боломжийг олгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Монгол улсын хуулиар аливаа шүүхийн шийдвэр холбогдогч этгээд болон тэдний өмгөөлөгчийн гар дээр шууд очих ёстой байдаг ч харамсалтай нь гурван залуугийн шүүхийн шийдвэрийг Тагнуулын байгууллага нууцын ангилалд авч ил гаргахгүй байсан. Түр хороо прокурорийн байгууллагатай хамтарч ярьсны хүчинд нууцаас гаргасан шийдвэрийг холбогдогч этгээдүүдэд өгөх шийдвэр гарлаа. Улсын Ерөнхий прокурорын орлогч н.Чинбат удахгүй ил болгохоо амласан. Гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцалж байсан түүх дэлхийд байхгүй. " гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603588
2 эможи

keyboard_arrow_up