COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.ЭНХБОЛД: Эрүүдэн шүүж байгаа бичлэгт гарсан БҮХ ХҮНИЙГ ШАЛГАНА

2019 оны 3 сарын 28

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Шүүчгийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийн талаар мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Тэрбээр "Хуулийн хэлэлцүүлгийн явцыг та бүхэн харсан байх. Гишүүд Үндсэн хууль зөрчлөө гээд байсан. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг гишүүд биш цэц мэднэ. 

Томилгоо өгдөг эрх бүхий байгууллагад зөвлөмж өгч байгаа болохоос ҮАБЗ шийдвэр гаргахгүй. 

Жишээлбэл, ҮАБЗ-өөс С.Зоригийн хэргийг шийдвэрлэхдээ ийм алдаа гаргасан байна гээд ҮАБЗ зөвлөмж гаргаад томилдог эрх бүхий субьект болох Ерөнхийлөгчид буцаана. Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөнө. 

Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүлсэн А.Цэрэнсодном гэдэг хүний томилгоог буцааж байгаа. Тэр хүнтэй холбоотой бичлэг цацагдсан учраас. Дахин өөр хүний нэр оруулна.

Arslan.mn

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хоёр өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлэх эсэхийг ШЕЗ шийднэ. Тэгээд Ерөнхийлөгч шийдвэр гаргана.

Хоёрдугаарт, ҮАБЗ-ийн зөвлөмж гарвал заавал хэлэлцэнэ гэх өөрчлөлт орсон. ҮАБЗ-ийн зөвлөмжийг томилгоо хийх эрхтэй байгууллагууд хүлээж авах эсэхийг өөрсдөө шийдэх учраас Үндсэн хууль зөрчөөгүй.

Ерөнхий прокурор болон орлогчийг огцруулах асуудлыг Ерөнхийлөгч хэн нэгэнтэй зөвшилцөхгүй шийднэ.

Шинэ үндсэн хуулиас хойш 27 жилийн хугацаанд хуулийн байгууллагын хүн тамлагдаг юм зогсоогүй юм байна. Энэ нь хуулийн байгууллагад итгэх ард иргэдийн итгэлийг үгүй хийж байна. Цаашлаад төрийн нэр хүндийг унагааж байна. 

Аргагүйн эрхэнд ҮАБЗ энэ асуудалд оролцож байна. Муу нэртэй хүмүүсээс шүүх, прокурор, хуулийн байгууллагууд салах ёстой. 

Ажлаас чөлөөлөх нь зөвхөн шалгах боломжийг олгож байгаа. Тэднийг буруутай эсэхийг шүүх тогтооно. Бүх юм хуулийн дагуу явна.

Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг 10 жил хүнд барьцаалагдсан байсан Сагсай гэдэг хүн толгойлж байсан. Тэр хугацаандаа хоёр цагдаад хариуцлага тооцсон байдаг. 10 жил барьцаанд байсан хүн шударга шийдвэр гаргах уу.

Эрүүдэн шүүж байгаа видео бичлэгт гарч буй бүх хүнийг тогтоогоод, эрүүгийн хэрэг үүсгээд, бүх оролцогчдын гэм бурууг тогтоосны үндсэн дээр хэрэг эргэнэ. Шинэ удирдлагыг томилсны дараа. Одоогийн удирдлага хийсэн зүйлээ үгүйсгээд байгаа нь хууль гарах үндэслэл болсон" гэлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
601624
7 эможи

зочин
2019-03-30 23:53
Зоригийн хэрэгииг хаах сонирхол Эбэ Үүл хоёрт ямар хэрэгтэй байв гэдэг асуулт хэвээр үлдэж байна
Bat
2019-03-29 09:27
Nuutsiin zereglelees gargasan yum l bol uzuulj yaagaad boldoggui yum boldo
Bat
2019-03-29 09:26
Ard tumend uzuulj bolohgui bgaan bhda
zochin
2019-03-28 20:34
ene bichlegiig niited il bolgoj bolohgui l dee. chimgee ter tusmaa emegtei hun shuu dee. hunii erh gej yum bna. chimgee sodnomdarjaa nar garch ireed hamaaguiee uzuul gevel l uzuulj boloh yum gej bodoj bna l daa
Зочин
2019-03-28 20:02
Эруудэн шуусэн бичлэг байгаанмуу би лав итгэхээ байлаа... худлаа шаагаад байгаан бишуу..нууцаас гарсан юм бол шалчигнаад байлгуй харуулаатах ...чих худалч нуд унэнч гэдэг юм...
keyboard_arrow_up