COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын чуулган дээр НУУЦ БИЧЛЭГИЙГ үзүүлэх нь зүйтэй гэж Хууль зүйн байнгын хороо үзлээ

2019 оны 3 сарын 27

Arslan.mn

Хууль зүйн Байнгын хорооны хурал эхэллээ. Байнгын хороо Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх юм.

Өчигдөр хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороо руу шилжүүлээд байгаа юм.

ШУУД ҮЗЭХ: 

Нэр бүхий гишүүдийн гаргасан С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүж буй бичлэгийг УИХ-ын чуулганаас өмнө байнгын хороон дээр гишүүдэд үзүүлье гэдэг горимын саналаар санал хураалт явуулахад 83.3 хувь татгалзав. Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг байнгын хороон дээр бус УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдэд үзүүлэхээр болов. 

Тус хуулийн зарчмын зөрүүтэй саналууд дээр гишүүд үг хэлж, асуулт асууж, санал хураалт явуулж дууслаа.

Ийнхүү Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэн, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болов.

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулган хуралдах гэж байна.   

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601574
1 эможи

keyboard_arrow_up