COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр“-ийн даргыг өөрчлөх бололтой

2019 оны 3 сарын 20

Arslan.mn

Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийн даргыг өөрчлөн томилох бололтой.

Одоогийн дарга Х.Бадамсүрэнг 2016 онд тус үйлдвэрийн ТУЗ-ийн шийдвэрээр томилж байсан юм. Түүний оронд Ашигт малтмал, Газрын тосны газрын даргаар ажиллаж буй Х.Хэрлэнг томилохоор болсон тухай мэдээлэл байна. Томилгоог маргааш болох Засгийн газрын хуралдаанаар шийдэж магадгүй.

Х.Хэрлэн нь барилгын инженер, эрхзүйч мэргэжилтэй. ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, “Монголын Төмөр Зам”  ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч даргаар ажиллаж байсан туршлагатай. 2017 оны 12 дугаар сард Ашигт малтмал, Газрын тосны газрын даргаар томилогдсон байна.

Х.Бадамсүрэн даргын хувьд уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй. "Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр"-т Захирлын нэгдүгээр орлогч, "Монголросцветмет нэгдэл"-д Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд байхдаа "Эрдэнэт үйлдвэр"-ийн даргаар томилогджээ.

Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрт 2019 оны гуравдугаар сарын 6-наас эхлэн зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, өрөөг нь битүүмжлэн санхүүгийн шалгалт оруулаад байгаа билээ.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601309
2 эможи

keyboard_arrow_up