COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар БЗС-аар сурсан 6000 ам.долларын зээлээ 16 жил өнгөрөхөд ТӨЛӨӨГҮЙ БАЙНА

2019 оны 3 сарын 04

Arslan.mn

Сангийн Яамнаас төрийн сангуудад хийсэн шалгалтын дүнгүүдийг олон нийтэд нээлттэй болгоод байна. Үүнд Боловсролын Зээлийн Сангаас зээл авч гадаадад сураад сураггүй болсон болон өнөөдрийг хүртэл авсан зээлээ төлөөгүй хүмүүсийн нэрсийг зарласан. Энэ дунд одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар 2003 онд Нидерланд улсын Маастрихтын Удирдлагын сургуульд сурахаар 6000 ам.долларын зээл авсан байна.  Гэвч 16 жил өнгөрөхөд нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Сангийн яамны мэдээлэлд дурдсанаар эргэн төлөгдөх хугацааг гэрээ болон журамд тусгаагүй байна. Хэдий тусгаагүй боловч бүхэл бүтэн 16 жил өнгөрөхөд нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байна гэдэг бол татвар төлөгчдийн хөлсөө дуслуулж олсон мөнгө салхинд хийсгэсэнтэй адил болох биз ээ. 

Бид энэ сэдвийг хөнддөг гол учир нь жирийн иргэний сурлагатай хүүхдүүдийн өмнүүр нөлөө бүхий хүмүүсийн ар гэр, үр хүүхэд, хамаатан садан нь урдуур нь орж татвар төлөгчдийн мөнгөөр гадаадын их, дээд сургуульд сураад зогсохгүй, зээлээ эргэн төлөхгүй өчнөөн олон жил болсон байх юм. Энэ мэтчилэн жирийн иргэдийн татвар төлсөн мөнгөөр улс төрч, олны танил эрхмүүдийн ар гэр, хамаатан садан өндөр хөгжилтэй оронд суралцаж, тэндээ суурьшиж байгаа нь шудрага бус үйлдэл юм. 

Хэрэв Сангийн Яамны мэдээлэл дээр тулгуурлан буруу ташаа мэдээлэл түгээсэн гэж үзвэл УИХ-ын дарга Г.Занданшатарыг албан ёсны баримттайгаа тайлбар хийхийг хүсч байна. 

Дашрамд сонирхуулахад БСШУСЯ-ны “Боловсролын зээлийн сан” (БЗС) нь 1993 онд “Сургалтын төрийн сан” нэртэйгээр байгуулагдсан. Дотоодын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон зээлээс 2017 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ 150.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
4
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
600822
12 эможи

иргэдээс
2019-03-05 10:38
Монгол Улсдаа 5 жилээс дээш хугацаагаар ажиллачихсан байна ш дээ. Төлөх ёсгүй. Журам нь тийм байгаа. Сураагүй, төгсөөгүй , ирээгүй, гадааддаа үлдсэн бол төр нэхэмжлэх төлүүлэх журамтай шүү !
sain ah
2019-03-05 09:54
Hun ern oir baigaa erdne anzaardguin bn bi 6000 $ ogood nemeed duuge suisd oruulaad tolbriin ogchi xaxaxax
Иргэн
2019-03-05 06:57
Мөнгөний хэмжээ чуал биш. Өгөхгүй байна аа гэдэг чинь энэ хүний хандлага, ес суртахуун, төрийн болон татварын мөнгөнд хандах хандлагыг харуулж байгаа юм
99...888,. 777...
2019-03-05 06:51
Хапдгаламж банкаас хуссан мөнгөө юунд зардаг байна аа ЖДҮ-гийн мөнгө ч бас байгаа энэ дарга төлбөрөө хийхгүй байх аогыг мэдэж байгаа юм байна харин бусдадаа хэлж өгөх болов уу?
Гахай хоншоорт
2019-03-05 04:43
Заваан гахай хоншоортын байж байгаа үнэн төрх нь л энэ
Төрийн зээлийн санд санаа зовогч
2019-03-05 00:55
Муу хулгайч бацаан зээлээ төл. Одоохондоо авилгалын мөнгө нь орж ирээгүй юм байна л даа
Зочин
2019-03-04 23:44
Төрийг төлөөлж гэрээ хийсэн хүмүүс хариуцлага хүлээлгэж тэр мөнгийг төлүүлмээр юм ба даа эргэн төлөх график хийгээгүй юм чинь өөрөөр нь төлүүлээд байвал хариуцлагагүй зээл үгүй болно хэн хүний өмнөөс мөнгө төлөхийг бодох вэ
Zochin
2019-03-04 23:35
Tulsun barimtig nb udur bolgon medeelj baih heregtei .bugdig nb zarla ner ustai nb
Zochin
2019-03-04 23:33
Zeelee utur turgen tul
Zochin
2019-03-04 23:14
ямар гэрээ болохоор буцаан тѳлѳлтийн график байдаггүй байдаг бна?Тѳрийг тѳлѳѳлж гэрээ байгуулсан нѳхдүүд мѳн хариуцлага хүлээх ёстой
Зочин
2019-03-04 23:02
Зээлээ төл төл
varane
2019-03-04 22:58
Их Хуралын дарга нь зээлээ төлөхгүй бол хэн төлөх юм бэ.
bagsh
2019-03-04 22:28
Zandanshatar gyai zeelee tolj ulger duurialal uzuuleerei
keyboard_arrow_up