COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд огцрох өргөдлөө өгөх ёстой

2019 оны 1 сарын 28

Arslan.mn

Эрүүл саруул, ердөө 19хөн настай хүү цэргийн албанд ирчихээд амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ. Анхны ч биш, өмнө нь ийм явдал удаа дараа болж байсныг уншигч та санаж байгаа байх. Харамсалтай нь хүүг амиа алдахад ордны сэтгүүлчид Батлан хамгаалахын сайдаас энэ тухай лавлахад "Хэрэвээ та нар үнэхээр алдаа олсон юм бол баримтыг нь гарга" хэмээн зандрангуй, тавлангуй хэлж байх юм. 
 

Дарга нараа, сайд нараа нийгэм өөрчлөгдсөн. Хүн үхэж байхад, амьдрал зогсож байхад, ёс суртахуун нуран унаж байхад юу ч болоогүй аятай лаглаан суудаг цаг үе дууссан.  


Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэрэвээ огцрохгүй үлдвэл ийм үйл явдал хаа нэгтээ дахин давтагдаж, дахин нэг аавын хүү амиа алдахыг үгүйсгэхгүй. "Яахав сайдын шууд оролцоо байхгүй шүү" дээ гэх ядмаг, өнгөрсөн нийгмийн аргументээр хамгаалах гэж битгий оролдоорой. Сайд огцорсноор асуудал тэр даруй шийдэгдэхгүй ч, бусдад нь сургамжтай, нийгэм өөрчлөгдөж байгаа дохиог дахин нотлох нийгмийн хэрэгцээ байгаа юм.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх та энэ асуудал дээр байр сууриа батлан харуулж, сайдаа огцруулна гэж олон нийт хүлээж байгааг уламжлая.

Н.Энхболд нь  2000-2004, 2004-2008, 2008-2012, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд даргын албыг тус тус хашжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN

Эх сурвалж: Sonin.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
599736
3 эможи

zochin
2019-01-28 23:13
энэ өвгөн өргөдлөө өгөөд зайлаач
Зочин
2019-01-28 15:25
Funny mongold saidiin oron too barag hereggui yum bnda ! tomiloh gj buun gatsaa tomilogdonguud ni ogtsoruulah shaltag mundahgui yum
Зочин
2019-01-28 13:37
ogtsor ta guai
BOLD
2019-01-28 12:06
БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН НЭР ТӨР ЯРЬСАНААС МОНГОЛ ХҮНИЙ ХҮН ЧАНАР, МӨС ЧАНАР ЯРИХ ЦАГ БОЛСОН!!! 3-ХАН САЯУУЛАА БАЙЖ БИЕ БИЕНЭЭ ХЯДАЖ БАЙХАД ТЭР САЛБАРЫН НЭР ХҮНД ХЭНД ХАМААТАЙ ЮМ БЭ!!!
жа
2019-01-28 11:10
Ямар ч хүн урьдчилж ямарваа юмийг мэдэрдэггүй юм. Гай газар доороос гэж энэ .бас унгасан хойноо хавчив гэгчээр юм болж байна даа
keyboard_arrow_up