COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

М.Энхболд: Цагаан сараас өмнө УИХ-ын даргын ажлаа өгнө

2019 оны 1 сарын 25

Улсын Их Хурлын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын дарга М.Энхболд: 

Arslan.mn

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал шийдэгдэж, өнөөдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. 

УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан, УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хүсэлт тавьсан тогтоолын төслийг 20 минутын оруулж ирж хүргүүлээд байна. Миний бие тус төслийг хүлээж аваад 20 минут болж байна.

Тус асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй байдаг. Энэ нь УИХ-ын Даргын зөвлөл хуралдаж байж яаралтай горимоор хэлэлцэх журамтай. Захирамж гарч байж хэлэлцдэг гэсэн үг.

Энэ асуудал хэрхэн яаж хэлэлцэх талаар 13:00 цагт УИХ-ын Даргын зөвлөл хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны даргатай санал солилцсон. Үүгээр өнөөдрөөс хойш хамгийн наад талдаа чуулганыг ирэх Мягмар гарагт хийх бололцоотой байгаа. 

Миний бие хэд хэдэн удаа өмнө дурдаж байсанчлан ямар нэгэн ажил, албан тушаалтай зууралдаж байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу, хуульд заасан үндэслэлээр ажлаа өгч огцроход бэлэн байна.

Удахгүй болох гэж буй Цагаан сарын баярын өмнө шинэ Их хурлын дарга томилогдох боломжтой. Пүрэв гарагт хуралдах ёстой байсан чуулганыг хоёр хоногоор нааш нь татаж ирэх 29-ний өдөр хуралдуулах болж байна" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599687
0 эможи

Зочин
2019-01-27 08:11
МАНАН БҮЛЭГЛЭЛ УЛС ОРНЫГ ТУЙЛДУУЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН ҮҮНТЭЙ ХЭН Ч МАРГАШГҮЙ
ЗОЧИН
2019-01-26 18:13
МАН 2016 СОНГУУЛЬД ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛЖ УИХ -Д 76 СУУДАЛТАЙ БОЛСОН НЬ ТУХАЙН ҮЕД НАМЫН ДАРГА БАЙСАН ТАНЫ ГАВЬЯА БАЙСАН Л БАЙГАА.ТАНАЙ БАГА ХУРАЛ 2016 ОНЫ СОНГУУЛЬД ДЭНДҮҮ БАЛЧИР ХҮМҮҮСИЙГ НЭР ДЭВШҮҮЛЖ ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА.ЭНЭ БАЛЧИРУУД ЧИНЬ МАН =Н НЭРЭЭР Л СОНГОГДСОН БОЛОХООС ХЭН Ч ТАНИЖ МЭДЭХГҮЙ ЭХИЙНХЭЭ СҮҮНЭЭС Ч ГАРААГҮЙ БАЛЧИРУУД БАЙЖ.ТЭР БАЛЧИРУУД ЧИНЬ ОДОО ЭВЭР УРГАЛАА ЭЭЖИЙН ХЭРЭГГҮЙ ГЭДЭГ ШИГ УИХ ГИШҮҮН БОЛЛОО БҮСГҮЙЧҮҮДИЙГ ХҮЧИНДЭЖ БОЛНО .ХЭН НЭГНИЙГ ГҮТГЭН ДОРОМЖИЛЖ БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙЛОГЧ МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ МЭТЭЭР НИЙГЭМД ЗАРЛАЖ ЭНЭ ТОЛГОЙЛОГЧИЙГ АЛБАН ТУШААЛААС НЬ БУУЛГАХ ЮМ БОЛ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ САЙЖИРАНА ЭНЭ ХҮНИЙГ ОГЦРУУЛЧИХВАЛ МАРГААШ НЬ ХУУЛЬ САНААЧЛААД ГАЗРЫН БАЯЛАГИЙГ АРД ТҮМЭНДЭЭ ХУВААЖ ӨГНӨ ГЭЭД ЗАРЛАСАН МАН -Н НЭР ХҮНДИЙГ ҮНДСЭНДЭЭ АН-Н 2 ХҮНТЭЙ НИЙЛЖ ТАНАЙ НАМЫН ХОЁР ЗАЛУУ ШАЛДАА УНАГАЛАА ДАА.
ЗОЧИН
2019-01-26 17:50
М.ЭНХБОЛД ДАРГА ЯМАР НОЁН НУРУУТАЙ ХҮН БЭ ГЭДЭГЭЭ ХАРУУЛЖ ЧАДСАН.ТЭР ИХ ДАЙРАЛТ ДАВШИЛТ ДОРОМЖЛОЛ ГҮТЭЛЭГИЙГ ЯЛЖ ЧАДЛАА.ЗӨӨЛӨН НЬ ХАТУУГАА ГЭЖ ТАНЫГ БУРУУГҮЙ ГЭДЭГИЙГ ДОРОМЛОН ДАЙРАГЧДИЙГ ЯМАР ЭРХ АШИГИЙН ТӨЛӨӨ ЯВСНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДЭХ ЦАГ МӨЧ ИРНЭ.ӨНӨӨДӨРДӨӨ ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАНД ЭРХ МЭДЭЛ БАЙГААД ТАНЫГ ХЭЛМЭГДҮҮЛЖ ЧАДНА .2-3 ЖИЛИЙН ДАРАА ТАНААС УУЧЛАЛ ГУЙХ БОЛНО.ХАРИН ТА ТЭР ЦАГ МӨЧИД ӨШ ХОНЗОН АВАХААСАА ИЛҮҮ УУЧЛААД Л ӨНГӨРӨНӨ.ТАНД ХҮНД МУУ САНАХ ӨШ ХОНЗОН САНАХ ТИЙМ МУУ СЭТГЭЛ БАЙХ Ч ҮГҮЙ ЭНЭ БОЛ ТАНЫ ГАЙХАМШИГТ САЙХАН МОНГОЛ ХҮНИЙ МӨН ЧАНАР.ТАНД БОЛООД ТАНЫ ГЭР БҮЛД ЭРҮҮЛ ЭНХ ЦААШДЫН ГЭГЭЭН ҮЙЛ ХЭРЭГТ АМЖИЛТ ХҮСЪЕ.
Иргэн
2019-01-26 12:19
Улс төрд Бэлгэгдээгүй, овилгогүй, тулхгүй, боловсролгүй, хүмүүжилгүй, хууль дээдэлдэггүй муусайн хогийн юмнуудад бол сургалт болохоор үлгэр дууриалыг үзүүлж, М.Энхболд дарга хичээл зааж сургалт явуулж Бодит үлгэр жишээ болж чадлаадаа?! Мундаг хүн гэдэг иймл байдаг байхгүй юу даа?! Тэр өөрт нь тохиолдсон муу бүхнийг энэ Нохой жилд нь орхихоор шийджээ?! Сайн үйлс нь дэлгэрэх бллтугай?!

keyboard_arrow_up