COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Б.Хурц, Г.Тэнгэр, Н.Чингүүндарь нарыг буцаан татах нь зүйтэй гэж үзсэн

2019 оны 1 сарын 14

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ МАН-ын бүлэг хоёр асуудлаар хуралдлаа. Нэгдүгээрт, Элчин сайд нартай холбоотой асуудлыг хэлэлцсэн.

ШУУД ҮЗЭХ: 

Өнгөрсөн жил Австрали, Тайланд, БНСУ-д суух Элчин сайд нарыг УИХ-тай зөвшилцсөн. Б.Хурц, Г.Тэнгэр, Н.Чингүүндарь гэдэг хүмүүстэй холбоотой асуудал жил гаруй саатсан. Тиймээс төрийн ажил гацаад байна гэж үзэн ГХ-ны сайд энэ гурван хүнийг буцааж татах нь зүйтэй гэсэн санал тавьсан. Үүнийг бүлгийн гишүүд хэлэлцээд буцааж татах нь зүйтэй, энэ гурван Элчин сайдын асуудлыг яаралтай шийдэх ёстой гэж үзсэн. 

Хоёрдугаарт, үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбоотой санал солилцож ярилцсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын Дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ долоо хоногт багтааж энэ хуулийг батлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Пүрэв гарагт анхны хэлэлцүүлэг хийгдэнэ. Баасан гарагт хоёр дахь хэлэлцүүлгийг хийж батална.  

Дээрх мэдээллийг хийсний дараа бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Arslan.mn

-УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал тодорхой болж байна гэсэн. Дараагийн Их хурлын даргад ямар хүмүүс яригдаж байгаа юм бэ? 

-УИХ-ын дарга чөлөөлөгдөх болоогүй. Эхлээд хууль нь батлагдана. Хууль батлагдсаны дараа УИХ-ын даргатай холбоотой асуудлаар гишүүд тогтоолын төсөл өргөн барина. Өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэн батална. Дараагийн хүний асуудал огт яригдаагүй. Хоёр талаас ажлын хэсэг гарч ярилцсан. Энэ ажлын хэсэг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг яаж хурдан хэлэлцэх вэ, бусад хэлэлцэх асуудлаа яаж хурдан шийдэх вэ гэдэг асуудлыг нь ярилцаж байгаа. Албан тушаалтай холбоотой нэг ч асуудал яригдаагүй. 

-ЗТХ-ийн сайд болон БСШУС-ын сайдуудын чөлөөлөгдөх асуудал шийдэгдээгүй байгаа. Энэ дээр бүлэг яаж анхаарч байгаа вэ?

-Одоо Их хурал гацахгүй. Маргааш Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Баасан гарагт чуулганаар Засгийн газрын гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ. Засгийн газрын хоёр гишүүнийг чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт багтаан шийдвэрлэнэ. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599220
0 эможи

keyboard_arrow_up