COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатарын талбай дээр иргэдийн хандиваар 35 гэр барьжээ

2019 оны 1 сарын 11

Arslan.mn

"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахыг шаардсан иргэд тэмцлийн дараагийн хэлбэртээ шилжиж, өчигдрөөс Сүхбаатарын талбайд суулт зарласан.

Тэдний хэлж буйгаар, хэрэв УИХ-ын дарга М.Энхболд огцрохгүй бол төв талбай дээр 200 цагаан гэр барьж, улс төрийн суулт цаашлаад өлсгөлөнгөөр тэмцлээ үргэлжлүүлнэ" гэсэн юм.

Arslan.mn

Тэгвэл өнгөрсөн шөнө Сүхбаатарын талбай дээр 35 гэр барьжээ. Эдгээр гэрийн тавыг нь УИХ-ын гишүүд авч өгсөн бол үлдсэн нь  ард түмний хандиваар босгосон бөгөөд одоогийн байдлаар гэрт хоёрхон л хүн байна. Харин гэрийн гадна гэрүүдийг ямар хүмүүст хариуцуулах талаар хуваарилалт хийж байна гэж албан бус эх сурвалж мэдээлж байна. Тэмцлийн энэхүү хурц хэлбэрт шилжих хүсэлтээ илэрхийлээд байгаа 200 гаруй сайн дурын хүн байгаа аж. Дээр нь УИХ-ын гишүүд ч өлсгөлөн зарлахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн.

Ямартай ч тэд хотын захиргаанаас гэр барих зөвшөөрөл авчээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599116
1 эможи

keyboard_arrow_up