COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана

2019 оны 1 сарын 11

Arslan.mn

НЗДТГ-Т

10:00 цагаас НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана. Энэ удаагийн хуралдаанаар Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

ХААИС-ийн “Хатан туул” театрт

10:30 цагаас тус сургуульд Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гардуулах ёслол болно.

"Ард Санхүүгийн нэгдэл"-ийн байранд

11:00 цагаас "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" чуулга уулзалтын талаар мэдээлэл хийнэ.

ШУА-ийн байранд

11:00 цагаас тус академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл Төрийн дээд шагнал хүртсэн эрдэмтдийг хүлээн авч уулзана.

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд

11:30 цагаас “Монголын Бодибилдинг Фитнесийн Холбоо”, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас "Монголын мистер 2019" улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

14:00 цагаас Монголын үл хөдлөх хөрөнгө удирдлагын академиас зохион байгуулж буй "Реалторуудын форум 2019" болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599087
0 эможи

keyboard_arrow_up