COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.Билэгт: Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёс зүйн хариуцлагыг танхимаасаа эхлүүлэх байсан

2018 оны 11 сарын 30

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Ганболд: Өнөөдөр ажилчин албан хаагчидын цалинг нэмэх чадвар байна уу. Өнөөдрийн нийгмийн авч байгаа цалин нь хэрэглээнд нь хүрч байна уу. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдлээ. Засгийн газар нийгэмд анхаарлаа хандуулах ёстой. Шатахууны үнэ, вальютын ханш тэнгэрт туллаа. Тэгтэл энэ бүхнийг шийдээгүй байж УИХ-руу дайрах хэрэггүй. Засгийн газраас орж ирсэн саналыг УИХ няцааж байсан удаа нэг ч байхгүй. Эрдэнэтийн асуудал бас цэгцрээгүй байна. Маш олон асуудлыг шийдвэрлэхгүй байна. Хэн хэнээсээ юуг цэвэрлэх гэж байна. Сахилга хариуцлагаа нэмэгдүүлээгүй байна. ЖДҮ-аас идсэн эхний ээлжийн хүмүүс өөрсдөө хариуцлагаа хүлээгээд Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой. Тэгтэл анхаарал татсан сайдууддаа хариуцлага тооцохгүй байлгаад байгаа юм. Энэ ажлыг хийсэн бол таныг шударга ёсыг эхлүүлж байгаа юм байна гэж харахаар байна.

УИХ-ын гишүүн Т.Билэгт: Нэг жилийн өмнө У.Хүрэлсүх шадар сайд байхдаа Засгийн газраа унагаагаад энэ индэр дээрээс таны хэлж байсан үг ард түмний сэтгэлд хүрч байсан. Монголын төрийг цэвэрлэж эхлэх нь гэж Монголын төр горьдож байсан. Манай засгийн газраас хууль бус зүйл битгий шаардаарай. Би амиа алдахаас айхгүй байна. Ард түмний итгэлийг алдахаас айж байна гэж хэлж байсан. Намын дарга болчихоод энэ шаардлагаа тавьж эхлэх байсан юм. Тэгтэл өнөөдөр хариуцлага хүлээхгүй хаацайлдаг үгийг хэлсээр л байна. Өнөөдөр ард түмний мөнгөнөөс хулгайлах, луйвар хийж байхад хүнийг битгий гүтгээд бай гэж хэлсэн. Ингээд л бидний дунд зөрчил гарсан. ЖДҮ-ийн сантай холбоотой асуудлыг та ч мэдэж байгаа. Таныг засгийн газарт байгаа гишүүддээ, намынхаа гишүүддээ хариуцлага тооцохгүй одоог хүртэл явж байна. Ёс зүйн хариуцлагыг танхимаасаа эхлүүлэх байсан. Улс төрчидтэйгээ муудахдаа муу наймаачин минь гэж байна. Гэтэл өнөөдөр үйлдвэрлэгч орон байж Монгол улс хөгжинө. Хойч үеийнхэндээ наймаачин гэдгийг адгийн үг, адгийн мэргэжил юм байна гэсэн ойлголтыг төрүүлж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би үндэсний эв нэгдлийг нэгт үзнэ. Тийм учраас шударга ёсыг хэрэгжүүлэхийн төлөө би энд сууж байна. Тэрнээс биш хэд гурван хүнийг хамгаалаад хайцаалаад суух хүн би биш. Засгийн газрын гишүүд, төрийн албан хаагчидтай хариуцлага тооцоод явсан. Тооцох зүйл хийх гэхээр битгий эсэргүүцээд бай. Би дарангуйлагч биш шүү. Шударга ёсны төлөө дарангуйлагч шиг ажиллах ёстой. Байгаа бүх боломжоо ашиглах ёстой. Би парламентын засаглалыг дэмждэг хүн. Энэ засаглалаа улам боловсронгуй болгох ёстой. Намуудаа мөн Сонгуулийн хуулиа эргэж харах ёстой. Үе үеийн засгийн газарт сайн сайхан зүйл байгаа. Муу зүйл ч байгаа. Би сайныг нь авъя, саарыг нь үлдээе л гэж бодож байна. Шударгаар хөдөлмөрлөж байгаа бизнесменүүдийг би байнга дэмжинэ. Харин нам дамжсан олигарх, ард түмний өмчийг өөрийн болгосон хүмүүстэй би тэмцэж байгаа юм. Би улам чанга, хатуу байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597728
0 эможи

ичиж амьдраач
2018-12-05 10:22
сАЯХАН ЭМНЭЛЭГИЙН БАЙР улсад өгнө гэж байсан . ӨГСӨН үү? УИХ ын гишүүд яаж ийгээд ашигтай л юм хувьдаа хийх юм. ЁСООРОО бол төр, ард түмнийхээ төлөө л гүйх ажилтай даа
Зочин..
2018-12-02 07:56
Албан тушаал хээл хахууль ийн наймаачид гэдэг утгаар хэлсэн битгий наймаалцаж амьдарч бай гэсэн үг. Өөрсдөө хичээ энэ авгай
namgui har
2018-12-01 21:59
Naad Hurelshed es zui ene ter gej yarival oilgohgui ee. Zuunii huchniihenii gegch bulegleliin zaluus zarchim geheer ene chini ooroo zarchimgui asuudal,humuujil gevel hotsrogdson yaria geed teediitsgeesen Hurelsuhiin zaluud olon saya MAN nereer bag hiisen zaluus 100-aar nemegdsen.
namgui har
2018-12-01 21:59
Naad Hurelshed es zui ene ter gej yarival oilgohgui ee. Zuunii huchniihenii gegch bulegleliin zaluus zarchim geheer ene chini ooroo zarchimgui asuudal,humuujil gevel hotsrogdson yaria geed teediitsgeesen Hurelsuhiin zaluud olon saya MAN nereer bag hiisen zaluus 100-aar nemegdsen.
namgui har
2018-12-01 21:59
Naad Hurelshed es zui ene ter gej yarival oilgohgui ee. Zuunii huchniihenii gegch bulegleliin zaluus zarchim geheer ene chini ooroo zarchimgui asuudal,humuujil gevel hotsrogdson yaria geed teediitsgeesen Hurelsuhiin zaluud olon saya MAN nereer bag hiisen zaluus 100-aar nemegdsen.
УИХ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up