COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга ТЕГ,ЦЕГ, АТГ зэрэг хуулийн байгууллагад ханджээ

2018 оны 11 сарын 29

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "УИХ-ын дарга алга болоогүй, өрөөндөө байгаа. Өглөө Ёс зүйн дэд хороон дээр өөрийнхөө картын хийсэн. УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Өглөө чуулганы нээлтийн ажиллагаа эхэлсний дараа Ёс зүйн дэд хорооны дарга дэд хороогоо хуралдуулах шаардлагатай байна гэсэн хүсэлт тавьсан. Одоо Ёс зүйн дэд хороо хуралдахаар хүлээж байгаа. Дэд хорооны ирц нь бүрдээд хуралдсаны дараа чуулган хуралдана. УИХ-ын дарга өргөдлөө өгөөгүй" гэлээ. 

Үүний дараа УИХ-ын даргын  Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд "УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. УИХ-ын дарга гишүүдийг дарамталдаг, гэр бүлийн гишүүдийг нь баривчилж байна. Засгийн газрыг огцруулахгүй гэдэг кноп дарвал хууль хүчний байгууллагаар шалгуулна гэх агуулгатай мэдэгдэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурорт, Тагнуулын Ерөнхий газарт, Авлигатай тэмцэх газарт, Цагдаагийн ерөнхий газарт албан ёсоор хандсан" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597689
0 эможи

keyboard_arrow_up