COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч магадгүй

2018 оны 11 сарын 29

Arslan.mn

УИХ дахь олонх буюу МАН-ын бүлгийн 64 гишүүн хоёр хуваагдан тэмцэлдээд багагүй хугацааг үдээд байна.

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын дарга У.Хүрэлсүх гурван хүнийг өөрийн хүсэлтээр огцрох шаардлага тавьсан нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын дарга М.Энхболд нар байсан билээ. 

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн  шаардлагын дагуу МАН-ын бүлэг Д.Хаянхярвааг бүлгийн даргын ажлаас нь огцруулсан бол хотын дарга С.Батболд харин өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөөЕрөнхий сайдад гаргаад байна. 

Харин үүний хариуд Д.Хаянхярваа тэргүүтэй УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан. Засгийн газрыг огцруулах асуудлыг эхний ээлжинд бүлэг нь дэмжээгүй ч Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжээд буй.  Асуудлыг өнөөдөр эсвэл маргаашийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эцэслэн шийдэх юм. 

Тэгвэл Засгийн газрыг огцруулах эсэх асуудал УИХ-аар хэлэлцэгдэхээс өмнө УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх тухай ярих болсон талаар түүний ойрын эх сурвалжууд мэдээллээ. 

Монгол Улсын Их хурлын тухай хуульд:

 10.2. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

  •  10.2.1. нас барсан;
  •  10.2.2. өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
  •  10.2.3. хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан гэсэн гурван үндэслэл заасан байдаг. 

Мөн энэ мэдээлэлтэй зэрэгцэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн тухайгаа  мэдэгдээд байна. 

Түүний мэдээлэлд "Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт хүргүүллээ. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд УИХ түүнийг огцруулах тухай хэлэлцэх нөхцөл бүрдэх юм.

Эрхэм цэцийн гишүүд ээ. Үндсэн хууль зөрчсөн эсэх эцсийн шийдвэрийг та бүхэн гаргана. Цэцийн дээр хөх тэнгэр бий гэж ярьдаг. Та бүхний дээр эрх мэдэлтэн биш зөвхөн үндсэн хууль бий.

Шударга ёсыг ард түмэн хүсэж байна" гэжээ. 

 

 

 

Эх сурвалж: IKON.MN               ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597672
1 эможи

ичиж амьдраач
2018-11-30 09:51
ОГЦРОХ ЁСТОЙ. ШУДАРГА ТӨРТЭЙ БОЛЖ, хүүхдүүдийнхээ ирээдүйг өөдрөгөөр төсөөлмөөр байна. АЛИЙН болгон төр бараадаж тэрбумтан бологч нарыг дэмжих ёстой юм бэ? АРД ТҮМЭНД шударга төр, шударгаар ажилладаг хуулийн байгууллагууд хэрэгтэй.
ичиж амьдраач
2018-11-30 09:51
ОГЦРОХ ЁСТОЙ. ШУДАРГА ТӨРТЭЙ БОЛЖ, хүүхдүүдийнхээ ирээдүйг өөдрөгөөр төсөөлмөөр байна. АЛИЙН болгон төр бараадаж тэрбумтан бологч нарыг дэмжих ёстой юм бэ? АРД ТҮМЭНД шударга төр, шударгаар ажилладаг хуулийн байгууллагууд хэрэгтэй.
zochin
2018-11-29 22:31
энэ хужаа зайлаад өгөөсэй улс төраас хэрүүлийн алим м.энхболд
keyboard_arrow_up