COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭКС САЙДУУД “ДЭЭЛЭЭ НӨМРӨХ” ҮҮ

2018 оны 11 сарын 29

Arslan.mn

Он удаан жил шалгагдаж байсан хэрэг прокурорын шатанд замхарч хэрэгсэхгүй болгодог гэх ойлголт бий. Тэгвэл энэ удаад сайд асангуудад холбогдох хэрэг замхарч алга болсонгүй, харин шүүхээр орохоор болжээ.

Хэдхэн хоногийн өмнө Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан олны анхаарал татсан зарим хэргүүдийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон байгаа талаараа мэдээлсэн.

Тодруулбал, Ардчилсан намын эрх барьж байх үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас харьяалах шүүхүүдэд шилжүүлж эхэлжээ.

Прокурорын газраас Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын “Монроуд” компанид давуу эрх олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан, Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг "Амгалан" дулааны станцыг өргөтгөсөн Хятадын “Чайна машинери, инженеринг” компанид татварын хөнгөлөлт үзүүлж, улсад хохирол учруулсан хэмээн үзэж буй аж.

Мөн Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг улсад 150 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэдгийг шалгаж тогтоожээ. Ийнхүү Ардчилсан намын үед эрх барьж байсан сайд асангуудыг шүүж дээлийг нь нөмрөх вий дээ.
Бондын мөнгөөр "тоглосон" Н.Батбаяр

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-аас шалгасан.  Сайд асан Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа юм.

Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан нэгэн билээ. Тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан "Чингис", "Самурай" бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм. Ингэхдээ бондуудын мөнгөөр "Гудамж төсөл", "Гэр хорооллын дахин төлөвлөлт" болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэдэг.
Б.Гарамгайбаатар улсад их 46,3 тэрбумын хохирол учруулсан уу

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар эрх мэдлээ ашиглан  өөрийнхөө болон хүүгийнхээ компанид ихээхэн хэмжээний тендер авсан гэх хэргээр шалгагдсан буй. Тодруулбал, 37.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 100 километр зам барих ажлыг 9.1 тэрбумаар нэмсэн гэх мэдээлэл бий. Халзанбүргэдэйгээс Солонготын даваа чиглэлийн 100 километр зам барих тендер. Хөгжлийн банкнаас нэмж “олсон” 9.1 тэрбум төгрөгөөр барих тендэрт өөрийн "Монроуд" компаниа хууль бусаар оруулжээ.

Түүнийг УИХ-д байх хугацаандаа улсад 46.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж. Тодруулбал түүний хамтаар төрсөн хүү “Монроуд” компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг хамтад шалгасан байдаг.
М.Сономпил "Амгалан" дулааны цахилгаан станцын төсөв хөрөнгөтэй холбоотой 
Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг мөн шалгасан. Түүнийг "Амгалан" дулааны цахилгаан станцыг барих үеийн төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудлаар шалгасан байна. Тэрбээр 2012 онд Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан юм. 
Шадар сайд асан Ц.Оюунбаатар 150 сая төгрөгийн хохирол учруулсан
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон О.Тэмүүжин, Д.Жаргалсайхан нарт холбогдох хэрэг хавтаст хэрэг өчигдөр иржээ. Ц.Оюунбаатар нь Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзжээ.

Тэрбээр “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагынхантай үгсэж, дансанд дээрх мөнгийг шилжүүлж авсан нь тогтоогдсон юм.
Тэгвэл энэхүү авлигын хэргийг шүүх удахгүй дэнслэх нь тодорхой болов.


О.Гэрэл
Оллоо.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597645
1 эможи

Зочин
2018-11-30 09:10
Энэ шолбоосон гүзээний балаг их их. Улсаа хорлосон гэхэд болно. 88 жил хорих хэрэгтэй.
zochin
2018-11-29 10:44
Garamgaibaatar aas bolj govialtainhan odoo boltol shalbaagtai shoroon zamaar mahaa idej baina
keyboard_arrow_up