COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Улс төрийн 14 нам У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

2018 оны 11 сарын 28

Arslan.mn

УИХ-д суудалгүй 14 намын удирдлагуудыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

ШУУД ҮЗЭХ: 

Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 21 нам сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцээд 14 нь одоогийн Засгийн газар болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлэхээр ийнхүү хандсан байна. Ялангуяа, төрийг цэвэрлэж, шударга бустай хатуу тэмцэнэ гэсэн Ерөнхий сайдын зоримог алхмыг, төрийн ордонд байгаа хулгайч нарыг илрүүлж, цэвэрлэнэ гэсэн бодлогоо тууштай явуулахыг хүсээд, цаашид дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. 

Arslan.mn

Улс төрийн 14 нам өнөөгийн Монгол Улсын нийгмэ, эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийж, сонордуулга гаргаснаа Ерөнхий сайдад гардуулсан юм. Үүнд:

  1. Ард иргэдийн амьдралд баян ядуугийн туйл их болж, 30 гаруй хувь нь ядуурлын доод хязгаараар амьдарч байгаа бол дундаж гэх 30 орчим хувь нь өдөр хоногоо л аргацаан амьдарч байна.
  2. Нийгэмд сэхээтэн хэсэг цөөрснөөс улс төрийн намын боловсон хүчин доройтож, үүнийг дагаад төрийн албанаас эхлээд аль ч салбарт ажилчдын чадавх дордсон. Мөн авлига, хээл хахууль, эмх замбараагүй байдал газар авсан.
  3. Монгол Улсын гадаад өр хэт их болсон. Энэ өрийг Монгол улс хэзээ, яаж барагдуулах нь тодорхойгүй байгаа бөгөөд зээлийн хүүгийн төлбөрт төсвөөс маш их хэмжээний мөнгө төлж байна эдийн засаг, хөгжлийн үр шимийг ард түмэнд хүртээх боломжгүй болж байна. 
  4. Аюулгүй, эрүүл орчинд амьдрах итгэл алга.
  5. Хэдийгээр бодитой мэдээлэл байхгүй ч сүүлийн жилүүдэд гадаад харилцаа доголдолтой, үр дүн муу байна. 

Arslan.mn

Энэ бүхнийг ҮАБ-ын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайдын хувьд мэдэрч, өөрчлөхийн төлөө ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм. 

Түүнчлэн хоёр зүйл дээр хамтран ажиллах боломжтой байгаа саналаа дуулгасан. 

  1. Үндсэн хуулийг өөрчлөх нь зайлшгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ өнөөгийн УИХ-ын бүрэлдэхүүнээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлгэж болохгүй. Харин намууд, олон нийтийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг хамруулан нийгмийн өргөн бүрэлдэхүүнээр нухацтай хэлэлцүүлэн баталъя.
  2. Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн тухай хуулийг дорвитой өөрчилье. Намын хатуу гишүүнчлэлийн хүрээг багасгаж, өөрчлөх, улс төрийн намууд хувь хүмүүс болон олигархуудын мөнгөөр санхүүжиж сонгуульд оролцдог биш, улсын мөнгөөр оролцоод сонгогдвол мөнгө өгсөн хүмүүст биш, улсдаа үйлчилдэг болъё. Мөн Сонгуулийн тухай хуулийн сүүлийн гурван удааийн өөрчлөлтөд улс төрийн намуудын эвлэлдэн нэгдэж, эвсэх боломжийг хааж оруулж байгааг залруулах хэрэгтэй байна гэсэн юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnФArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597641
3 эможи

keyboard_arrow_up