COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

3.5 саяар япон сэлбэгээс хүнсний ногоо авсан Эбэ-гийн багийнхан хаачив…

2018 оны 10 сарын 15

Arslan.mn

АСЕМ Монголд өгөөжөө өгсөн үү. Яг үнэндээ Ази, Европын өндөр хэмжээний уулзалт Монголд зохиогдсон гэдгээс өөр юм даанч үлдсэнгүй. Харин ч далимдуулж идэж, уусан Зууны шинэ луйвар, шинэ хулгайчид бий болов. Тэр дундаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн фракцийнхан хошуугаа тосдож, торгонд хөлбөрөхөд онцгойлон тус болсон хэрэг явдал байлаа. Бүхий л зөрчил, дутагдал, идсэн уусан шамшигдуулсан асуудалд хамгийн их хамааралтай хүн бол Д.Ганхуяг гэгч. АСЕМ-ын бэлтгэл ажлын алба /БАА/-ны даргаар тохоогдсон тэрбээр  ёстой л далимдуулах шиг болж.

Тухайн үед Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан мань хүнийг Эбэ АСЕМ руу татаж оруулах эхлэл тавьсан. Өнөөх нь санхүүгийн бүхий л ажиллагаагаа явуулахын тулд н.Амарсанааг дэргэдээ авчирсан байдаг. Энэ хоёрын гараар дамжаагүй АСЕМ-ийн мөнгө, эд материал гэж бараг байхгүй.

Үнэндээ Ц.Элбэгдорж, А.Баттөр, Л.Пүрэвсүрэн, Д.Ганхуяг нарын АСЕМ-аар дамжуулж хичнээн төгрөг халаасласныг таамаглахад бэрх. Харамсалтай нь, хэргийн эзэд хэдийнэ хилийн дээс алхаж, албан тушаал хашсан шигээ явна. Д.Ганхуяг гэхэд өдгөө Хятад улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж, өнөөх Амарсанаагаа ч татахаа мартаагүй, хэдийнэ дэргэдээ авчээ.

 ХАМГИЙН ИХ ҮНЭЭР ТОГЛОСОН Л.ПҮРЭВСҮРЭН, А.БАТТӨР, Д.ГАНХУЯГНАР ЭЛЧИНГЭЭР ЯВЖЭЭ

Arslan.mn“АСЕМ бол том боломж” хэмээн Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн хэлж байв. Үнэхээр шинэ луйвар, шинэ хулгай хийхээр төлөвлөсөн нөхдийн хувьд төсөөлшгүй боломж, хэмжээлшгүй хөрөнгө байсныг аудитын дүгнэлтээс харж болно.

Гадаад орчинд тийм ч эерэг төрхтэй биш түүнийг яахаараа ч Гадаад хэргийн сайд болгосон байдаг юм. Уг нь Гадаад хэргийн сайдаар томилохоор оруулж ирэхэд гишүүн Д.Хаянхярваа “Л.Пүрэвсүрэнг Европын холбооноос “Тааламжтай бус этгээд” гэж зарлаж байсан. Тэгэхээр одоо салбарын сайдын үүргээр Европын холбоотой харьцахаар бол сайн судалж, бэлдэж байж очих хэрэгтэй” хэмээн чуулганы танхимд анхааруулж байсан.

Arslan.mnТэр бүү хэл, 2005 онд Л.Пүрэвсүрэнг Берлин хот дахь ЭСЯ-ны зөвлөхөөр томилогдох болоход Монголд суугаа Германы Элчин сайдын яам нотоор татгалзсан хариу өгч байв. Л.Пүрэвсүрэн өмнө нь Берлинд ажиллаж байхдаа хоёр ч удаа согтуугаар машин жолоодож, осол гаргасан. Мөн Монгол Улсын иргэн С.Болдбаатарыг урьж авчирсан ч буцаж Германы хилээр гаргаагүй зэргийг дурьдсан байдаг. Хамгийн ичгэвтэр нь С.Болдбаатарыг албадан гаргасны дараа зардлыг нь уригч Л.Пүрэвсүрэнгээс нэхэмжлэхэд “Би танихгүй, миний хуурамч гарын үсэгтэй урилга байна” хэмээн мэдүүлсэн аж. Гэтэл С.Болдбаатарын ажлын газраас Л.Пүрэвсүрэнгийн нэр дээр 30 мянган ам.доллар шилжүүлсэн баримт ирснийг Германы Элчин сайдын яам хавсарган тэднийг холбоотой гэдгийг нотолж байв. Ийнхүү хаа явсан газраа балагтай байдаг тэрбээр АСЕМ-ийг самарч, хэдэн тэрбумаар нь халааслаж аваад өдгөө Швейцарт тарвалзаж сууна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн баруун гар гэгддэг түүнийг Швейцарын Холбооны улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар өнгөрөгч оны аравдугаар сард томилсон. Улмаар энэ оны зургадугаар сард итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаар албан ажилдаа орсон юм. Түүнтэй хамт АСЕМ-аас мөнгө шамшигдуулж, олон улсын буцалтгүй тусламжаар орж ирсэн дуу авианы хэрэгсэл, зочид буудлын тавилгыг үнэгүйдүүлж, үгүй хийсэн гэгдээд байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр ч Франц улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд болж, гуяа алгадаад алга болсон. Өөрөөр хэлбэл, Эбэгийн багын найз А.Баттөр, баруун гар Л.Пүрэвсүрэн нарыг шалгая гэвэл заавал шат дамжлага дамжих шаардлага үүссэн гэдгийг хуулийн байгууллагынхан хэлж байна.

12.1 САЯАР ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БОДИС АВСАН П.ЦАГААН ХААНА ЯВНА…

Arslan.mn

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан АСЕМ-ын үеэр байр сууц, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллав.

Хуучин япон сэлбэгийн худалдаа эрхэлдэг компаниас 3.5 сая төгрөгөөр хүнсний ногоо авч, “Монгол материал экспо” гэсэн тамгатай зарлагын баримт дээр 12.1 сая төгрөгийн цэвэрлэгээний материал худалдан авсан баримт бүрдүүлсэн тэднийг яагаад өнөөг хүртэл шалгахгүй байгаа нь сонин. Гэрээ контракт гэхээсээ илүүтэй аман байдлаар ажлаа явуулж байсныг нь аудитынхан дүгнэчихээд байхад шүү.

Нэг үе Оюутолгойн Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнд багтаж, тоолж баршгүй их цалин хангамжийг Эбэ-гийн буянд эдэлсэн П.Цагаан тун ч зайтай нэгэн. Ямартаа Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэж, хаягдал, сэг зэмээр нь “Ачит эх” компаниа байгуулсан гэдэг. Эл компани гидрометаллургын аргаар зэс гарган авдаг “Эрдэнэт” үйлдвэрийн гурав дахь охин компаниар нэрлэгдсэн нь түүний хэмжээлшгүй буян заяа гэлцдэг юм.

Өдгөө Байт харвааны холбооны ерөнхийлөгчөөр ажиллах болсон тэрбээр өнгөрсөн сард иргэд, аж ахуйн нэгжийн хандиваар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “талбай”-тай болсноо тунхаглан сүр дуулиан болсон. Хандив, томоохон арга хэмжээгээр занималдан ахуй амьдралаа залгуулдаг тэрбээр энэ удаад “360 градус” төслийг санаачлан бас л зүгээргүй яваа бололтой.

Д.ЗОРИГТЫН ТООЦООЛСОН 199 АВТОБУСНААС 43 НЬ Л ҮЛДЭЖ

 Arslan.mn

Хүүхний зураг дарж, хөдөөгийн хөгжлийг магтан сайшаадгаараа имижээ бүрдүүлээд байгаа гишүүн асан Д.Зоригт АСЕМ-ын ахлагчдын нэг. Тэрбээр Зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар ажилласан нэгэн. Үнэтэй машин, тансаг автобусуудыг нэрлэвэл уртхан жагсаалт гарна. 199 ширхэг автобусны үнээр 43 ширхэгийг л худалдаж авсан гэх хардлага түүнийх.

Өөрөөр хэлбэл, АСЕМ-ын үйл ажиллагаа явагдсан 16 чиглэлд 43 автобус л үйлчилгээнд гарсан.

Түүнчлэн “АТҮТ” ТӨҮГ-аас автобус бүрд улсын дугаар, бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн даатгал, GPS, хөшиг, суудлын бүрээс, тээврийн хэрэгслийн даатгал, жолооч нарт “АСЕМ”-ын логотой ажлын хувцас, жолоочийн хариуцлагын даатгал, цалин хөлс, хоол, эмчийн үзлэг гэх мэт зардалд 195.0 сая төгрөгийн нэмэлт зардал гаргасан байгаа юм. Тухайлбал 43 автобусанд үндсэн 43 жолооч, ээлжийн 4 жолооч ажиллаж цалинжуулсан бөгөөд цалинд “АСЕМ 2016 дэмжих сан” ТББ-аас 17.5 сая, “АТҮТ” ТӨҮГ-аас 45.7 сая, нийт 63.2 сая төгрөг олгосон байна. Эдгээрээс гадна автобусны шатахууны зардалд мөн ГХЯ-аас 15.0 сая төгрөг бэлнээр, 10.0 сая төгрөгийн шатахууны талон бас авсан байгаа юм. Эдгээрээс АСЕМ-ын үйлчилгээнд 43 автобус нийт 7.774 км гүйлттэй гарч, 10.8 сая төгрөгийн шатахуун л зарцуулж. Үлдсэн нь хаачсан тэмдэглэл, тайлан алга.

Түүнчлэн 51.4 сая төгрөгийн 150 ш терминал ASC-7S ext тоног төхөөрөмжийг холбогдох дагалдах хэрэгслийн хамт худалдан авсан гэх боловч хэн нэгэн хүлээж авч, ашигласан баримт мөн байхгүй байна. Мөн ОХУ-ын “Веком” компанитай 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 110.9 сая төгрөгийн GSM болон GPRRS технологийн дэмжлэгтэй тээврийн хэрэгслийн хяналтын “Wialon Local” программыг худалдан авсан гэх бөгөөд өнөөхийг нь орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээний хяналтад ашиглаж байгаа гэсэн тайлбараас өөр нотлох зүйл бас үгүй.

П.Цагааны адилаар тэрбээр мөн одоо ч төслөөс хооллож явна. “Бидний цөөхөн монголчууд” төслийн хүрээнд орон нутгаар “тэнүүчилсэн” шигээ хөөрхөн хүүхэн харж мэлмий, дуран хоёроо баясгасан явна.

НЭГ БҮР НЬ 64.1 САЯЫН ӨРТӨГТЭЙ ПРИУС Д.ДОРЛИГЖАВЫН САНАА ЮУ?

Arslan.mn

АН засаглах бүрт Д.Дорлигжав төрийн өндөр албан тушаалд очдог заншилтай. Үнэхээр өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд түүн шиг том хүн байгаагүй гэвэл хэтийдэхгүй биз. Хууль зүйн сайд, Ерөнхий прокурорын суудал ганц түүнийх л байв. Тиймдээ ч АСЕМ-ийн үеэр зочид, гийчдийн аюулгүй байдлыг хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллав.

Төлөөлөгчдийг визийн хураамжаас чөлөөлөхөө онцолж байсан тэрбээр харьяа байгууллага болох ЦЕГ-т АСЕМ-д оролцох зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд “Хэт моторс” ХХК-иас нийлүүлэгдсэн нэг бүр нь 64.1 сая төгрөгийн үнэтэй нийт 3,337.2 сая төгрөгийн үнэ бүхий 52 ширхэг “Тоёота приус-30” маркийн суудлын автомашиныг авсан байгаа юм. Мөн зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд 35.6 сая төгрөгийг ЦЕГ-ын даргын тушаалаар шийдвэрлэж, шууд худалдан авалтаар “Долоон болдог” ХХК болон “Эй и Кэй” ХХК-аас 14.5 сая төгрөгийн тавилга, ширээ сандал авчээ.

Сонгуулийн дараагаас сураг алдарсан тэрбээр Цэцийн гишүүний суудал руу хэсэг мөлхөж үзсэн. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах сунгаанд өрсөлдөж, Н.Алтанхуягийн саналыг хуваахад нөлөөлж, Х.Баттулгыг олонхийн санал авахад дэмжлэг үзүүлсэн хүн нь Д.Дорлигжав. Үүгээрээ Х.Баттулга түүнд өртэй. Тиймээс Цэцийн суудал өрөнд ирнэ гэж бодсон биз.

Ц.НЯМДОРЖООС 300 САЯЫН МАШИН ХАРАМЛАСАН ҮҮЛ БААТАР 300 САЯЫН АРХИ, УНДААНЫ БАРИМТАА ӨГӨӨСЭЙ

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг 300 сая төгрөгийн үнэ бүхий автомашин унаж байгаад хотын дарга асан Э.Бат-Үүл ихэд бухимдсан. Нийслэлийг нэгэн үе базаж байсан тэрбээр АСЕМ-д онцгой эрхтэй оролцсон нь Үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллав. Хуучин машины сэлбэг оруулж ирдэг газраас хүнсний ногоо авсан тайлан гаргасан гэхээр доодуул нь мань хүнийг чадаж л дээ. Гэсэн ч зочид хоолонд хордоогүй юм хойно, тэр ч өнгөрч.

Ходоодонд орсон хоолонд аудит хийж болох биш гэж үг бий. Үнэхээр тийм. Ганцхан жишээ татахад, “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээнд зарцуулсан нийт зардлын 40 хувь буюу 315.7 сая төгрөг нь хоол, ус, архи, шар айргийн үнэ болон сүүдрэвчний түрээсийн төлбөр гэж байгаа. Гүйцэтгэлийг 500 зочид төлөөлөгчдөд хуваахад 1 хүн 1.1 л архи, 9.6 л ундаа, 5.5 л ус, 25.1 л шар айраг уусан байгаа юм.

Гэхдээ үүнээс илүүтэй АСЕМ-ын үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгийн 74 хувийг өмчлөлд бүртгээгүй нь дэндүү хайран.

 

Эх сурвалж: Нийгмийн шуудан сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
595968
2 эможи

Энхээ
2018-10-15 13:02
Эби тэр АСЕМ-н зарцуулалтанд түйч хамаагүй юм шдээ ! АСЕМ хийгээд Хужаа том өрөө хүчингүй болгоод буцсан АСЕМ-н зардал лав хажууд нь хүүхдийн тоглоом
zochin
2018-10-15 12:57
Ter ued MAN-iin yoronhii saidaar ahluulsan komis ajilsan yumshde 17 -gii n yutai ch baritsan bgaa suragtai ter Erdenebatiig bariad horiod asuugaacheee
Zochin
2018-10-15 10:23
ih iheer ni idcheed dahiad 3 saya ch golohgui 300 saya ch bas gusdag bailar shunaliin tulam hulgaich nar, hamgiin zevuun ni huuli hyalantiinhan hariuzlaga toozdogguid baina
keyboard_arrow_up