COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Монгол-Чехийн бизнес форум боллоо

2018 оны 10 сарын 11

Arslan.mn

Монгол-Чехийн бизнес форумыг 2012 оноос жил бүр амжилттай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү форумын зорилго нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэ бизнесийн боломжуудыг нээж өгөх явдал юм.

Энэ удаагийн бизнес форумд оролцохоор Чех Улсын бохир ус цэвэршүүлэх, машин тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн жижиг оврын техник, банк, тээвэр, тээвэр зуучлал зэрэг чиглэлийн 10 орчим аж ахуйн нэгжийн 20 гаруй төлөөлөгч оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсний зэрэгцээ Монголын талаас 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа.

Arslan.mn
Манай хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн хэмжээ бодит боломжоос доогуур байгаа бөгөөд үүнийг цаашид нэмэгдүүлэх, экспортын нэр төрлийг олшруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц бололцоо бүрэн байгаа билээ.

Монгол Улс, Европын Холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр үйлчилж эхэлснээр худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарт хамтран ажиллах эрх зүйн таатай орчин.
Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бүхий л салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхэд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаан чухал үүрэгтэй байдаг.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595868
0 эможи

keyboard_arrow_up