COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЛҮНДЭЭГИЙН ЗАЛЬ МЭХ

2018 оны 10 сарын 08

Arslan.mn

Үндсэн хуульд өнгөц өөрчлөлт оруулах замаар олигархийн засаглалыг бэхжүүлэх гэж байна.

Нэгдсэн ойлголт ба төслүүд

Монгол улс нэг л болохгүй байна, бид буруу замаар будаа тээж байна, 90 онд бидний хүсэж мөрөөдөж байсан нийгэм энэ биш гэх зэргийн анхдагч ойлголтоос авахуулаад монгол улс системийн хямралд өртөж, улс төрийн тогтолцоо нь нийгмийг удирдан чиглүүлэх, зохицуулах үүргээ биелүүлэхгүй байна гэдэг нэгдсэн ойлголтыг 2013 оноос хойш янз бүрийн бүлэг давхаргын зүгээс хүчтэй илэрхийлж, өөр өөрийнхөөрөө шийдлийг санал болгож иржээ. Ихэнх бүлгүүд Үндсэн хуулийн өөрчлөлт хийх замаар л тогтолцоог өөрчилж, эрүүлжүүлнэ гэж үзсэн бөгөөд Дээд хуульИх цааз,Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд гэх зэрэг нэртэй саналуудаа дэвшүүлж байсан байдаг. Энэ бүхнээс хэлэлцэгдэн батлагдах дээрээ тулж ирээд байгаа төсөл бол МАН-аас байгуулж, Ж.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан төсөл юм. 

Лүндээ юуг санал болгов?

Өөрийнх нь төсөл эрс шинэчлэл хийх бус бага зэргийн засвар, өнгөлөгөө хийх зориулалттай болохыг Ж.Лүндээжанцан хэвлэлд өгсөн мэдээллээрээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр “Гарцаагүй өөрчлөх шаардлага байгаа. Гэхдээ бүхэлд нь өөрчлөхгүй, зарим зүйлийг тодотгон нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг бэлдэж байна. Үндсэн хуульд нийт зургаан асуудлын хүрээнд 30-аад нэмэлт өөрчлөлт оруулна. Ард түмнээс олгосон зөвшөөрлийн хүрээнд Улсын Их Хурал-Ерөнхийлөгч-Засгийн газар хоорондын харилцаа, эрх мэдлийн тэнцвэр, хяналтыг тодорхой болгох, шүүх эрх мэдлийн зарим асуудлыг тодотгох, нутгийн захиргааны асуудал, төрийн хяналт шалгалтын тогтолоо,төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр төслийг боловсруулсан” гэжээ.

Энд нэг ноцтой үг байгаа нь “ард түмнээс олгосон зөвшөөрөл” юм. Хэн, хаана ямар зөвшөөрлийг Лүндээ тэргүүтэнд олгочихов гэхээр 2016 оны сонгуулийн дараагаар МАН-аас байгуулсан ажлын хэсэг хөдөө орон нутгаар “Үндсэн хуулийн зөвлөлдөх санал асуулга” нэртэй уулзалтууд хийж,тэндээс гарсан гэх саналуудыг нийт ард түмний санаа бодол гэж тунхаглаад, үүнийгээ ард түмнээс ажлын хэсэгт өгсөн “зөвшөөрөл” хэмээн сурталдах болсон юм. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг зориуд зуны дэлгэр цагт иргэдийн идэвх сонирхол эрс унасан үед сэм явуулсан байдаг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс үзэхэд эхний шатны хэлэлцүүлэгт “нийт хүн амыг төлөөлөхүйц 1570 иргэнийг хамруулсан”, хоёрдахь шатны хэлэлцүүлэгт 785 хүн оролцжээ. Энэ ньхэлэлцүүлэгт иргэдийн оролцоо маш өрөөсгөл, МАН-ын гишүүд голлосон байдалтай оролцсон, ард түмний “зөвшөөрөл” огт биш гэдгийн нотлогоо. Үүнийг магадлах маш энгийн арга - Та ойр орчмынхоо хүмүүсээс Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцсон, саналаа тусгасан эсэхийг асуугаад үзээрэй. Мэдсэн дуулсан, оролцсон хүн гарахгүй нь тодорхой. Тэгэхээр стратегийн хувьд сайтар байршижулс төрд бэхжсэн олигархи цөөнх гар хөл бологсдоороо дамжуулан өнгөц засвар хийх замаар өөрсдийн засаглалыг улам бэхжүүлжурт удаан ноёрхлоо хадгалахаар чармайж байна гэсэн дүгнэлт хийчихэд үнэнээс нэг их зөрөхгүй.

Хамгийн гол нь манай одоогийн тогтолцоо юунд хүргэснийг мартаж болохгүй. 1992 оны үндсэн хуулиар монгол улсын засаглалын тогтолцоо нь олон улсын практикт түгээмэл бус 4 улсад л байдаг холимог тогтолцоо болохыг Улсын Их Хурлын ажлын хэсгийн захиалгаар 2015 онд УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсээс эрхлэн гаргасанМОНГОЛ УЛСТАЙ ИЖИЛ ТӨСТЭЙ ЗАРИМ ОРНЫ ЗАСАГЛАЛЫН БОЛОН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО, СОНГУУЛИЙН ХЭЛБЭРИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ хэмээх товхимолоос харж болно. Энэ тогтолцоо нь монголд МАНАН-г үүсгэж, улмаар хэт цөөнхийн буюу төрөөс баяжигсдын засаглалыг тогтоосон юм. Шинэ Үндсэн хуулийг хэрэгжүүлсэн26 жилийн үр дүн нь олигархийн засаглал - хэт цөөнхийн дарангуйлал болсон бөгөөд нийгмийн үр дагавр нь орлогын эрс ялгарал, баян хоосны туйлшрал болоод байна. Үүнийг тогтолцоондоо эрс өөрчлөлт хийх замаар л засахаас бус энд тэнд гарсан үү ургацагийг авч хаях, хөмсөг, уруулыг тодруулан будах төдий косметик заслаар манай нийгмийн суурь өвчин эдгэрэхээсээ өнгөрсөн.

Ж.Лүндээжанцангийн төслийн “заль мэх” нь юунд орших вэ гэхээр:
  • Ард түмэн хэлэлцээд, саналаа тусгаад батлах зөвшөөрлийг нэгэнт өгчихсөн гэж тулгах гэж байна.
  • УИХ-аар нэгэнт хэлэлцээд эхлэбэл нийт иргэд тоохгүй, анзаарахгүй өнгөрөх бүрэн магадлалтай.
  • Хууль тогтоох дээд байгууллага УИХ хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хуулиа хэлэлцэж байнаУИХ-ын гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэгээр баталлаа” гэхэд  эсэргүүцэх эрх зүйн үндэслэл төдийлөн байхгүй.
  • Үндсэн хуулийн өөрчлөлтөөр өөрсөддөө илүү их эрх дарх, хамгаалалт олж авсан олигархиуд цаашид нийгмийн баялгийг цөлмөх замаа шулуутган, хяналтгүй тогтолцоогоо улам гүнзгийрүүлэн бэхжүүлнэ.
Юу хийх вэ?

Энэ заль мэхний эсрэг иргэд юу хийх вэ? Яавал нийгмийн тогтолцооны гажуудлаас ангижирч, эрүүл нийгмийг цогцлоох вэ? Жор нь маш энгийн. Шинэ Үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээр хангалттай хэмжээнд хэлэлцүүлэх,  ард түмний оролцоог жинхэнэ утгаар нь хангах, тэдний саналыг шинэ хуульд бүрэн тусгах юм. Ард түмнийг басамжлах хэрэггүй. Тогтвортой, эрүүл нийгмийн тогтолцоог бий болгох гэж байгаа бол энэ талаар хангалттай хугацаа, хэмжээгээр эргэцүүлэн бодох,хэлэлцэхээс өөр арга байхгүй.

Одоогийн Үндсэн хууль нь тогтолцооны гажуудал, мухардалд хүргэсэн учир  өнгөц засвар хийх төдий хандах ёсгүй. МАНАН-г үүсгэж байгаа дэвсгэр нь одоогийн ойлгомжгүй, хариуцлагагүй тогтолцоо бөгөөд олигархи цөөнхийн зүгээс “манай тогтолцоо муу биш, улс төрчид л муу байгаа” хэмээн аргацаах, өөрсдийгөө аварч үлдэхээр чармайж байгааг анзаарах хэрэгтэй. Хөгжье, дэвшилд хүрье гэвэл хүний хүчин зүйлээс хамааралгүй тогтвортой орших Засаглалын тогтолцоог бүрдүүлэх ёстой.Хүний сайн муугаас хамаарч байгаа тогтолцоо эрүүл биш. Дэлхий нийтийн жишигт нийцсэн Засаглалын хэлбэр, тогтолцоо бүхий бүх ард түмний дэмжлэгийг хүлээсэн, тэдний оролцоотой шинэ Үндсэн хууль л бидэнд хэрэгтэй.

Шинэ Үндсэн хуулийг боловсруулахын тулд бүх нийтийн санал асуулга явуулж, ард түмнээр Засаглалын тогтолцоогоо сонгуулах нь эхний чухал шийдвэр болох болно. Ард түмэн ямар засаглалын тогтолцоог сонгоно түүний дагуу л шинэ үндсэн хуулийг боловсруулах ёстой. Ард түмний шийдвэр бол эцсийнх гэсэн үзэл санаан дор санал асуулгыг явуулахаас өөр шийдэл одоо алга байна. Улс төрчдийн тааллаар бус ард түмний сонголтоор Засаглалын хэлбэр, тогтолцоог хуульчлах ёстой. Засаглалын тодорхой хэлбэрийг дэмжиж байгаа талууд санал асуулгаас өмнө өөрсдийн байр суурь, үзэл бодлыг тэгш, чөлөөтэй хүргэх нөхцлийг хангаж, иргэдийг мэдээлэлжүүлсний дараа тэднээр сонголтыг нь хийлгэвэл урт настай, бат бөх шийдвэр болох болно.

Ямартай ч нэг нам парламентад үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа өнөөгийн нөхцөлд хэзээ, хэн  хэлэлцэж санал оруулсан нь тодорхойгүй өрөөсгөл, хүлээн зөвшөөрөх боломжгүй “Лүндээгийн”төслөөр  гул барин Үндсэн хуулинд гар хүрэх гэж байгаа бол энэ нь бүх нийтийн ширүүн эсэргүүцлийг дуудах болно гэдгийг хэлэхэд зөнч мэргэн байх шаардлагагүй юм.

 

Эх сурвалжӨдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
595693
1 эможи

Saraa
2018-10-08 18:37
Mash zuv um bichsen bn demjij bn
Saraa
2018-10-08 18:35
Lundeejantsan yamar gaviya baiguulavaa
Saraa
2018-10-08 18:31
Daisan
keyboard_arrow_up