COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТЕГ: Тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гадаадын иргэнийг саатуулжээ

2018 оны 10 сарын 02

Arslan.mn

Голомт хотхонд Тагнуулын ерөнхий газраас өнөөдөр тусгай ажиллагаа явуулсан. Энэ талаар тус газраас албан ёсны мэдээлэл өглөө.

Тагнуулын Ерөнхий Газрын ажилтан "Тагнуулын ерөнхий газар Тагнуулын байгууллагын тухай хуульд заасан 10, 11-р зүйлийн дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол улсын Эрүүгийн хуулийн 19-ийн 10-р зүйлд заасан тагнуул хийх гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэний үйл ажиллагааг Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу саатуулсан.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22-р зүйлийн 3-т заасны дагуу прокуророос албан ёсны зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөхийг хориглосон байдаг.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авах шаардлагатай бол прокурорын байгууллагад хандаж болно" гэлээ.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595499
0 эможи

jin
2018-10-02 23:19
mgld ezen gej bnu xen durtai gadaadiixsn tagnuul xiij bn shd
keyboard_arrow_up